egov.mn

Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд ₮150 тэрбумыг төсөвлөжээ

Засгийн газар мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ.

Хуваалцах
Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд ₮150 тэрбумыг төсөвлөжээ

Төсвийн тодотголын хүрээнд хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо аравдугаар сарын 1-ний хуралдаанаараа 2026 оны төсөв болон холбогдох сангуудын төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

20 мянган тонн мах, 100 мянган тонн улаанбуудай нөөцөлнө

Төсвийн тодотголын төсөлд 20 мянган тонн мах, 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлэхээр тусгасан байна.

Мөн хүнсний нөөцийн агуулах, хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөцийн татан авалт, борлуулалт, үлдэгдэл болон хөдөлгөөнийг цахим системээр бүртгэн хянахаар төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр шинээр зоорь, агуулах барих хөрөнгө оруулалтын зардал төсөвлөөгүй, харин одоо ашиглагдаж буй хүнс, ногооны зоорийн түрээс болон үйл ажиллагааны зардалд 4.2 тэрбум төгрөг тусгасан байна.

Түүнчлэн 12 мянган тонн хүнсний ногоо худалдан авахад 26.5 тэрбум төгрөг, 62 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд 80.7 тэрбум төгрөг, таван сая литр шатахуунд 24.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Гурилд 3.9 тэрбум төгрөг, 20 мянган тонн маханд 10.1 тэрбум төгрөгийн хүүгийн татаас, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн тодотголоор буудайн урамшууллыг 12.7, хүнсний ногооны урамшууллыг 32.6 хувиар бууруулахаар байгааг дурдаж, үйлдвэрлэгчдийн өртөг болон бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөхийг тодруулжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцид ихээхэн нөлөөлдөг тул 150 тэрбум төгрөгийн дэмжлэгийг инфляцын эсрэг авах арга хэмжээний нэг болгон төсөвт тусгасан гэж тайлбарлав.

Төрийн үйлчилгээний цалинд 170.1 тэрбум төгрөг тусгав

Төсвийн тодотголоор 2026 оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхээр төлөвлөжээ.

Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 нэгж хувиар нэмэгдүүлэхэд 170.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Үүний зэрэгцээ төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлахаар болжээ.

Мөн хуульд заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сурталчилгаа болон контент бэлтгэх зэрэг зардлыг бууруулахаар тусгасан байна.

Байнгын хороо төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуваалцах

Холбоотой мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Засгийн газар

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

1 мин унших
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
Засгийн газар

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө

Улсын онцгой комисс ойрын өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцэв. Шадар сайд Н.Номтойбаяр 21 аймагт ажиллаж, 205 асуудлын шийдвэрлэл 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

2 мин унших
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Засгийн газар

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

3 мин унших
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуу — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/fy3)
Засгийн газар

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын…

1 мин унших