egov.mn
Дэд бүтэцАвтомат

Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын дэргэдэх барилгын хашлагыг буулгана

Тус буудлын дэргэд баригдаж буй барилгын хамгаалалтын хашлагыг компанийн төлөөллийг оролцуулан шөнийн цагаар буулгахаар болжээ.

Хуваалцах
Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын дэргэдэх барилгын хашлагыг буулгана

Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын дэргэд баригдаж буй барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгахаар болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Тус буудлын орчимд зорчиход хүндрэлтэй, осол гарч болзошгүй талаар иргэдээс санал гомдол иржээ. Уг буудлаар 14 чиглэлийн нийтийн тээврийн 167 автобус өдөрт 9,500 орчим хүнд үйлчилдэг, зорчих хөдөлгөөн ихтэй бүс юм.

Нийтийн тээврийн бодлогын газар Нийслэлийн хяналт шалгалтын газартай хамтран хамгаалалтын хашлагыг буулгах тухай мэдэгдлийг барилгын компанид хүргүүлжээ. Хашлагыг буулгахдаа тухайн компанийн төлөөллийг оролцуулах аж.

Хашлагыг буулгасны дараа 14 хоногийн дотор автобусны буудлыг тохижуулахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Экспорт, импортын тээвэр өсөв: УБТЗ-ын ачаа тээвэр өмнөх оноос 1.5 сая тонноор нэмэгджээ
Дэд бүтэц

Экспорт, импортын тээвэр өсөв: УБТЗ-ын ачаа тээвэр өмнөх оноос 1.5 сая тонноор нэмэгджээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний есөн сард 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээ 1.5 сая тонноор ахиулжээ. Импортын ачаа тээвэр 17.

2 мин унших
Дүүжин тээвэр иргэдийн сэтгэл ханамжид нийцвэл Хархорин захаас хотын төв хүртэл явуулах трассыг судална
Дэд бүтэц

Дүүжин тээвэр иргэдийн сэтгэл ханамжид нийцвэл Хархорин захаас хотын төв хүртэл явуулах трассыг судална

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл зорчих дүүжин замын тээврийн тасалбарыг 1,500-2,000 төгрөгийн үнэтэй байхаар урьдчилан тооцолж буйгаа албаныхан мэдээллээ.

1 мин унших
Японы JOIN сан Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцжээ
Дэд бүтэц

Японы JOIN сан Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцжээ

Японы төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын JOIN сан Монголын тээвэр, хот байгуулалт, дэд бүтцийн дунд болон том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжийг хэлэлцлээ.

2 мин унших
Баянгол зочид буудал орчмын автобусны буудлын дэргэдэх барилгын хашлагыг буулгана | egov.mn