egov.mn
Дэд бүтэцАвтомат

Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуулах туршилт эхлүүлнэ

Яармагийн авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан ашиглах бэлтгэл хангагдаж, туршилт эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хуваалцах
Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуулах туршилт эхлүүлнэ

Яармаг чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих зориулалтаар ашиглах туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Яармаг авто замын ачаалал ихтэй чиглэлүүдийн нэг бөгөөд нийтийн тээврийн хөдөлгөөнийг бусад автомашинаас тусгаарлах зорилгоор энэ зун нэгдүгээр эгнээнд шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ болон камерын системийг суурилуулаад байна.

Туршилт эхэлснээр жолооч нар нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврээр зорчих боломж олгох шаардлагатайг албаныхан анхааруулав.

Чингисийн өргөн чөлөөг нийтийн тээврийн тусгай эгнээтэй болгох ажлын хүрээнд Яармагийн гүүрээс Энхтайвны гүүрний буцах эргэлт хүртэлх авто замыг өргөтгөн шинэчилж байна. Уг ажилд 2025-аас 2026 онд нийслэлийн төсвөөс 10.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Нийтийн тээврийн тусгай эгнээний зохицуулалт Улаанбаатар хотод шинээр нэвтэрч буй шийдэл биш. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө буюу хотын төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчдог.

Яармагийн чиглэлд ижил зохицуулалт нэвтрүүлснээр автобус бусад тээврийн хэрэгсэлтэй нэг эгнээнд түгжрэхгүй зорчих нөхцөл бүрдэх юм. Харин туршилтыг яг хэзээнээс эхлүүлэх болон тусгай эгнээний зохицуулалтыг ямар цагийн хуваариар мөрдүүлэх талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар тодорхой мэдээлээгүй байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Дүүжин тээвэр иргэдийн сэтгэл ханамжид нийцвэл Хархорин захаас хотын төв хүртэл явуулах трассыг судална
Дэд бүтэц

Дүүжин тээвэр иргэдийн сэтгэл ханамжид нийцвэл Хархорин захаас хотын төв хүртэл явуулах трассыг судална

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл зорчих дүүжин замын тээврийн тасалбарыг 1,500-2,000 төгрөгийн үнэтэй байхаар урьдчилан тооцолж буйгаа албаныхан мэдээллээ.

1 мин унших
Японы JOIN сан Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцжээ
Дэд бүтэц

Японы JOIN сан Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцжээ

Японы төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын JOIN сан Монголын тээвэр, хот байгуулалт, дэд бүтцийн дунд болон том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжийг хэлэлцлээ.

2 мин унших