БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

БНХАУ-ын хэд хэдэн хотын худалдааны төв, гудамжны том дэлгэц, сурталчилгааны самбарт эрдэмтдийн хөрөг байрлуулах санаачилга өргөжсөөр байна. Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд Цянь Сюэсэнь, Ту Юү, Юань Лунпин зэрэг үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг, тэдний бүтээлийг танилцуулсан зурагт хуудсыг байршуулжээ. Ингэснээр хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна.
Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төв том дэлгэц, сурталчилгааны самбаруудаа эрдэмтдийн хөргийг байрлуулжээ. Тус улсын худалдааны төв, нийтийн орон зайн операторууд сурталчилгааны талбайгаа сайн дурын, олон нийтэд чиглэсэн агуулгад шилжүүлж байгаа бөгөөд зарим оператор зурагт хуудсуудыг хэдий хугацаанд байрлуулах нь хараахан тодорхойгүй гэж мэдэгджээ.
Хөрөгний цаадахь агуулга
Цянь Сюэсэнь нь БНХАУ-ын пуужин, сансрын хөтөлбөрийн үндэс суурийг тавихад гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн аж. Тэрбээр 1956 онд БНХАУ дотооддоо пуужин, сансрын үйлдвэрлэлийг байгуулах санал боловсруулж, улмаар тус улсын анхны пуужингийн судалгааны байгууллагыг удирдсан байна. Ту Юү уламжлалт эмийн судалгаанд тулгуурлан хумхаа өвчний шимэгчийг дарангуйлдаг артемизининийг нээсэн амжилтаараа 2015 оны Физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн.
Юань Лунпин будааны судалгааг хөгжүүлж, ургацыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлжээ. Ийнхүү хотын дэлгэцэд байршуулсан хөргүүд нь зөвхөн хувь хүнийг сурталчлахаас илүү сансар судлал, анагаах ухаан, хүнсний аюулгүй байдалд шинжлэх ухаан ямар бодит үр нөлөө үзүүлдгийг олон нийтэд сануулж байна.
Хүүхдүүд хэнийг дагах вэ?
Нийгэм хэнийг алдаршуулна, хүүхэд залуусын үлгэр дуурайлал авах сонголтод тэр дүр тодорхой хэмжээгээр нөлөөлнө. БНХАУ-ын худалдааны төвүүд эрдэмтдэд хамгийн харагдахуйц талбайгаа олгож байгаа нь эрдэм мэдлэг, судалгаа, бүтээлч хөдөлмөрийг олон нийтийн үнэт зүйл болгон таниулах зорилготой аж
Холбоотой мэдээ

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана
Гэрийн даалгаврын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх шинэ зохицуулалт батлагдлаа, үр дүн нэн чухал. Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар төрөл, түвшин, дээд хугацааг ялган тогтоов. Сургалтын үр дүнг сайжруулж, хэт ачааллаас үүдэх сөрөг нөлөөг бууруулах хүлээлт нэмэгдэж байна.

“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг инноваци, технологи болон бизнесийн түншлэлтэй холбох арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.