Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны нэгдсэн жишиг цэсэнд таван цулын орцтой хоолыг сард нэг удаа оруулсныг Боловсролын яам баталгаажууллаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тохирсон технологиор бэлтгэх туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Харин зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын тайлбарласнаар стандартын дагуу бэлтгэсэн дотор махыг гэрийн нөхцөлд чанаж, шууд хэрчсэн хэлбэрээр бус нарийн ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулж, хүүхдийн идэх сонирхлыг татахуйц байдлаар боловсруулах шаардлагатай аж.
Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт хангалтгүй байх тохиолдол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.
Т.Ням-Очир Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа сургууль, цэцэрлэгийн тогооч нарын дунд хүүхдэд зориулсан дотор махан хоол, бүтээгдэхүүн бэлтгэх уралдаан, таницуулах ажил зохион байгуулж байснаа онцолжээ. Тэрбээр сургалтад хамрагдаагүй эсвэл шинээр ажилд орсон тогоочийн ажиллагаанаас шалтгаалан зарим сургуульд технологийн алдаа гарсан эсэхийг шалгаж байгааг нэмж мэдээлэв.
Боловсролын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран боловсруулсан “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” гарын авлагад таван цулын будаатай шөлийг тусгай технологийн карттайгаар оруулсан. Нэг хүүхдийн порц нь 250 грамм, үүнээс таван цулын цэвэр жин 30 грамм байхаар тооцжээ. Уг порц 90 орчим килокалори илчлэг, 8 грамм орчим уураг агуулж, гарын авлага боловсруулах үеийн тооцоогоор түүхий эдийн өртөг нь 425 төгрөг байжээ.
Таван цулыг хүйтэн усаар хоёр удаа, бүлээн усаар нэг удаа угааж, чанаж хөргөсний дараа жижиг дөрвөлжин хэрчинэ. Гүзээг шөлөнд 30 минут чанасны дараа зүрх, бөөр, уушги болон сонголтоор дэлүү нэмж, дахин 15 минут зөөлөн галаар болгохоор заажээ. Хөц, цагаан, шар будаа эсвэл овьёосны нэвсийг лууван, сонгинотой хослуулан хэрэглэж болохоор технологи боловсруулсан байна.
Долоогоос 10 настай хүүхдийн үдийн хоолонд үр тариа, мах болон уургийн эх үүсвэр, хүнсний ногоо, жимс, сүү гэсэн бүлгийг зохистой харьцаагаар оруулахыг зөвлөсөн байна. Үдийн хоолоор үр тарианы төрлийн бүтээгдэхүүнээс 50 граммаас дээш, мах болон уургийн эх үүсвэрээс 50 граммаас дээш, хүнсний ногоо, мөөгнөөс 70 граммаас дээш, жимснээс 50 граммаас дээш, сүүнээс 120 миллилитрээс дээш хэмжээгээр өгөх нь бүтэн зорилтот хэмжээ аж.
Иймээс нэгдсэн цэс батлахын зэрэгцээ түүхий эдийн чанар, гарал үүсэл, нийлүүлэлтийн тогтвортой байдал болон тогоочийн технологийн сахилгыг ижил түвшинд хангах шаардлага хэвээр байна.
Холбоотой мэдээ

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.

“Volkswagen” 100,000 хүртэлх ажлын байр танах түүхэн бүтцийн өөрчлөлтөө урагшлуулна
Европын автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ийн ТУЗ зардлаа бууруулах, 100,000 хүртэлх ажлын байрыг хамарч болзошгүй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ. Удирдлага, үйлдвэрчний эвлэл болон томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони мужийн хооронд тохиролцоонд хүрснээр компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт урагшлах боломж бүрдэв. Гэхдээ ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх эрсдэл хэвээр байна.