Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD-ийн зохион байгуулдаг "PISA 2025" олон улсын суралцагчдын үнэлгээнд Монгол Улс дөрвөн үндсэн үзүүлэлтийн дунджаар 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үнэлгээний үр дүнг есдүгээр сарын 8-нд дэлхий нийтэд танилцуулав.
"PISA 2025" үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй 15 настай суралцагч хамрагдсан бол Монгол Улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч оролцсон байна.
Монголын суралцагчид математикийн чадвараар 419 оноо авч, 49 дүгээр байрт оржээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Байгалийн ухааны гүйцэтгэл сайжрав
PISA үнэлгээнд хоёрдугаар түвшин буюу L2-ыг суралцагчдын эзэмших шаардлагатай суурь түвшин гэж үздэг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 4.1.1 үзүүлэлтэд мөн суралцагч бүр суурь түвшний мэдлэг, чадварт хүрсэн байхыг чухалчилдаг.
Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, таван суралцагч тутмын ойролцоогоор гурав нь уг босгыг давсан байна.
2022 оны үнэлгээтэй харьцуулахад Монголын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор сайжирчээ. Мөн суурь түвшний мэдлэг, чадвар эзэмшээгүй суралцагчдын нийт суралцагчдад эзлэх хувь долоон нэгжээр буурсан байна.
Нийслэл, орон нутгийн ялгаа багасчээ
Суралцагчдын гүйцэтгэлийн тэгш байдлын үзүүлэлтээр нийслэл болон аймгийн суралцагчдын ялгаа 2022 оныхоос багассан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү бараг арилсан түвшинд хүрчээ.
Хүйсээр авч үзвэл охид байгалийн ухаан, унших чадвар болон математикийн үнэлгээнд хөвгүүдээс өндөр гүйцэтгэл үзүүлсэн байна.
Харин суралцагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл сурлагын амжилтад нөлөөлсөн хэвээр байгааг үнэлгээ харуулжээ. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлт болон боловсролын түвшин суралцагчдын гүйцэтгэлтэй холбоотой байна.
Сургуулийн орчны сэтгэл ханамж өсчээ
Монголын суралцагчдын сургуульд хандах хандлага, сэтгэл ханамжийн үзүүлэлт 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өсжээ. Уг үзүүлэлт нь “OECD”-ийн орнуудын болон Азийн дунджаас өндөр гарсан байна.
Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй гэж мэдэрдэг суралцагчид амьдралдаа илүү сэтгэл хангалуун байх хандлагатай байгааг үнэлгээ мөн харуулжээ.
Суралцагчдын сониуч зангийн үзүүлэлт нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл дунджаар 11 оноогоор өндөр байсныг PISA 2025-ын үр дүн харуулсан байна.
Холбоотой мэдээ

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана
Гэрийн даалгаврын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх шинэ зохицуулалт батлагдлаа, үр дүн нэн чухал. Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар төрөл, түвшин, дээд хугацааг ялган тогтоов. Сургалтын үр дүнг сайжруулж, хэт ачааллаас үүдэх сөрөг нөлөөг бууруулах хүлээлт нэмэгдэж байна.

“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг инноваци, технологи болон бизнесийн түншлэлтэй холбох арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.