Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

Нийслэлийн утаа, автозамын түгжрэл, замын хүртээмж, орчны бохирдол болон төрийн үйлчилгээний хүнд суртал иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудал хэвээр байгааг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва есдүгээр сарын 8-нд ахмадуудтай уулзах үеэр онцолжээ.
Түүний мэдээлснээр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, сургуулийн 50 автобус, дунд багтаамжийн 46 автобус буюу нийт 156 тээврийн хэрэгсэл шинээр үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн удирдлага түгжрэлийн нэг шалтгааныг сургууль, нийтийн тээвэр, автозам болон дугуйн замын хүртээмж хангалтгүй байгаатай холбон тайлбарлав. Сургууль, цэцэрлэгийн хичээл үргэлжилж буй үед замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг тул хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ.
Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах боломж бүрджээ. Мөн хүүхдүүдийг гэртэй нь ойр сургуульд хамруулах зорилготой “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хотхонуудын дунд 21 бага сургууль барьж, нийт 8,700 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадал бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газар “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг тусгахаар 2026 оны төсвийн тодотголд санал оруулсан бөгөөд уг асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа аж.
Нийслэл автозамын түгжрэлийг бууруулах бусад арга хэмжээний хүрээнд хувийн хэвшилтэй хамтран дугуйн зам, явган хүний гүүрэн гарц шинээр барих, ухаалаг гэрлэн дохионы системийг өргөжүүлэхээр ажиллаж буй талаар мөн мэдээлэв.
Холбоотой мэдээ

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана
Гэрийн даалгаврын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх шинэ зохицуулалт батлагдлаа, үр дүн нэн чухал. Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар төрөл, түвшин, дээд хугацааг ялган тогтоов. Сургалтын үр дүнг сайжруулж, хэт ачааллаас үүдэх сөрөг нөлөөг бууруулах хүлээлт нэмэгдэж байна.

“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг инноваци, технологи болон бизнесийн түншлэлтэй холбох арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.