egov.mn
БоловсролАвтомат

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ

Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

Хуваалцах
Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох өртөг энэ хичээлийн жилд 7000-аас 8000 төгрөг болж нэмэгджээ.Хоолны санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн 1-ээс 5 дугаар ангийн сурагчдын дунд “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс гадна хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчлөхөөр төлөвлөж буйгаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолжээ. Тухайлбал, “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах, хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг хичээлийн хуваарьтай уялдуулах шийдлийг хэлэлцэж байгаа аж.

Одоогоор улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллэдэг 238 сургуульд үдийн хоолтой холбоотой хугацааг сунгаж, хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиудад тохирох зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

2026 онд 102.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 222.5 мянган сурагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахад 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар албаныхан өмнө нь мэдээлсэн.

Мэргэжилтнүүдийн тооцоогоор бага ангийн сурагч сургуулийн үдийн хоолноос хоногт шаардлагатай илчлэгийнхээ 35 хувь буюу 610 килокалорийг авах ёстой. Иймд нэг хүүхдэд ногдох хоолны өртгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөв бодит хоол, шим тэжээлд хэр хэмжээгээр хүрч байгааг анхаарах шаардлага ч тулгарч байна. Эцэг эхчүүдийн зүгээс зарим сургуулийн хоолны чанар, орц найрлага болон сургуулийн удирдлагын хяналтыг сайжруулах шаардлагатайг шүүмжилсээр иржээ.

Ясгүй мах ашиглаж, хорогдлыг бууруулна

Нэмэгдсэн санхүүжилтийг хоол үйлдвэрлэлд илүү үр ашигтай зарцуулах хүрээнд сургууль, цэцэрлэгүүд ясгүй болон анхан шатаар боловсруулагдсан мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар ажиллаж байна.

Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайваны мэдээлснээр, ястай үхрийн мах боловсруулахад 25-аас 30 хувь, хонины маханд 25-аас 35 хувийн хорогдол гардаг байна. Тухайлбал, 100 кг ястай үхрийн мах худалдан авахад ойролцоогоор 70-аас 75 кг цул мах гардаг аж.

Харин цахим дэлгүүрт нийлүүлэх хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар нийлүүлэх тул сургуулийн гал тогоонд ийм хэмжээний хорогдол гарахгүй гэж албаныхан тооцжээ.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний түүхий эд нийлүүлэх 160 гаруй багцад 29 аж ахуйн нэгж шалгарсан байна. Цаашид дунд, ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа тул бууз, банш, тефтель, бөөрөнхий мах зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг цахим худалдан авалтын системд үе шаттайгаар нэмэхээр ажиллаж байгаа аж.

Сургуулиуд хүнсээ цахимаар худалдан авна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнө нь нийслэлийн 280 сургуулийн 170 орчим нь түрээсийн гал тогоотой байсныг мэдээлж байсан. Тухайн үед нэг хүүхдийн хоолонд төсөвлөж байсан 2,500 төгрөгийн тодорхой хэсэг гал тогооны түрээс болон бусад зардалд шингэдэг байжээ.

Сургуулиуд өөрийн гал тогоотой болсноор чанах, жигнэх, хуурах зэрэг эцсийн боловсруулалтыг дотооддоо хийж, хэрчсэн гурил, цэвэрлэж бэлтгэсэн хүнсний ногоо, махан бэлдэц зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгчдээс авах тогтолцоонд шилжиж байна.

Цаашид сургууль, цэцэрлэгүүд хүнсний худалдан авалтаа цахим дэлгүүрээр өөрсдөө хийнэ. Мөн сумын сургууль, цэцэрлэгүүд хүнсний ногоо, талх зэрэг бүтээгдэхүүнээ орон нутгийн нийлүүлэгчдээс худалдан авах боломжийг бүрдүүлэх чиглэлд худалдан авалтын зохицуулалтыг өөрчлөх юм байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсрол

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

1 мин унших
БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Боловсрол

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна

Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

2 мин унших
Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Боловсрол

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ

Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

2 мин унших
Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Боловсрол

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна

Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

1 мин унших
ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана
Боловсрол

ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана

Гэрийн даалгаврын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх шинэ зохицуулалт батлагдлаа, үр дүн нэн чухал. Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар төрөл, түвшин, дээд хугацааг ялган тогтоов. Сургалтын үр дүнг сайжруулж, хэт ачааллаас үүдэх сөрөг нөлөөг бууруулах хүлээлт нэмэгдэж байна.

2 мин унших
“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Боловсрол

“ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг инноваци, технологи болон бизнесийн түншлэлтэй холбох арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.

1 мин унших