Буддын боловсролоос нийгмийн хөтөлбөр хүртэл
• Буддын гүн ухаан, төвөд хэл бичгийн хоёр жилийн хөтөлбөрт өнөөг хүртэл 1,000 орчим хүн хамрагджээ.

Жавзандамба Хутагт төв Богд Жавзандамба хутагтын гудамжинд шинэ номын өргөө байгуулахаар ажиллаж байна. Төвийн мэдээлснээр шинэ байранд сургалт, бясалгалын зориулалттай танхимууд байгуулахаар төлөвлөжээ.
2004 онд байгуулагдсан тус төв Бурханы шашинд суурилсан ёс зүй, боловсролын сургалт болон нийгмийн чиглэлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тодруулбал, Буддын гүн ухаан, төвөд хэл бичгийн анхан болон дунд шатны сургалтыг 2011 оноос, ахисан шатны сургалтыг 2016 оноос зохион байгуулж эхэлжээ.
Хоёр жилийн оройн хөтөлбөр 2026 онд ес дэх төгсөлтөө хийсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 1,000 орчим хүн хамрагдсан байна. Мөн одоогоор 11 дэх элсэлтийн бүртгэл нь үргэлжилж байна.
Түүнчлэн, 2026-2027 оны хичээлийн жилээс “Насан туршийн Буддын боловсрол” хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Үүнээс гадна “БИД БУДДИСТ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дөрвөн суралцагчийг Буддын гүн ухаан, төвөд хэл бичгийн оройн сургалтад 100 хувийн тэтгэлгээр хамруулахаар болжээ.
Тус төв сургалтын үйл ажиллагаанаас гадна нийгмийн чиглэлийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал, 2013 оноос Хавдар судлалын үндэсний төвд “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төсөл хэрэгжүүлсэн бол 2012 оноос Мааньт, Дарьт, Зүүнхараагийн хорих ангиудад сургалт, сэтгэл зүйн дэмжлэгийн хөтөлбөр зохион байгуулжээ.
Мөн 2023 онд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ухамсарт суурилсан стресс бууруулах “Oxford Mindfulness” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Байгаль орчны чиглэлээр ч тодорхой ажлууд хийжээ. Тодруулбал, “Ногоон алтаа ургуулъя” аяны хүрээнд Баянзүрх хайрхны орчимд мод тарих, дуслын усалгааны систем байгуулах ажилд оролцсон байна.
Харин энэ удаагийн шинэ номын өргөөний төслийн хүрээнд сургалт, бясалгалын орон зайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг олон нийтийн хандиваар бүрдүүлэхээр болжээ.
Холбоотой мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчид хүнд цүнх үүрэхгүй нь
Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, аравдугаар сарын 1-нээс сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэллээ.

Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ
Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нэг хичээлийн шалгалтын төлбөр 20 мянган төгрөгөөр тогтоожээ.


Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн сургууль ашиглалтад орно
Нийслэлийн төсвийн 18.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай улсын сургууль барьж байна.

АНУ уул уурхайн боловсролд олон жилд анх удаа бодитой холбооны санхүүжилтийн гарцыг нээлээ
Цагаан ордон уул уурхайн компаниудтай хэлэлцсэн өдөр Эрчим хүчний яам уул уурхайн боловсролын холбооны дэмжлэгийг хөдөлгөж, салбарын боловсон хүчний хомсдолд анхаарал төвлөрүүллээ Эрчим хүчний яамны…

Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна
Хятад улс сурагчдын хэт их гэрийн даалгавар, нэмэлт сургалтын ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлээд таван жил болж байгаа ч 2022 оноос хойш хичээлийн ачаалал дахин нэмэгдэх хандлага ажиглагджээ.