“Булган мээж” компанийн ₮6 тэрбумын өрийг Эрчим хүчний сайдын багцад тусгахаар болжээ
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой орон нутгаас ирүүлсэн 205 асуудлын 97-г шийдвэрлэж, үлдсэн 108 асуудлын хэрэгжилт үргэлжилж байна.

Булган аймгийн дулаан, ус хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг “Булган мээж” орон нутгийн өмчит компани болон “Энержи плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн зургаан тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад тусгаж, 2027 оны улсын төсвөөр шийдвэрлэхээр болжээ.
Уг шийдвэр нь 2026-аас 2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн эрчим хүч, дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын нэг хэсэг болсныг албаныхан тайлбарлалаа.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр орон нутгаас ирүүлсэн асуудлуудтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаагаа онцлоод 205 асуудлын 97-г шийдвэрлэж, 108 асуудлын хэрэгжилт үргэлжилж буйг мэдээлжээ.
Шийдвэрлэх шаардлагатай асуудлын дийлэнх нь дулаан, цахилгаан хангамж болон дэд бүтэцтэй холбоотой тул санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт тусгахаар төлөвлөсөн байна.
Мөн Сүхбаатар аймаг дахь Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Увс аймгийн Улаангом сумын Дулааны хоёрдугаар станцыг өргөтгөх, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулаан дамжуулах төв болон 4.2 км дулааны шугам барих ажлыг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2019 онд эхлүүлсэн 10 аймгийн дулааны станцын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани 2025 онд дампуурсны улмаас зогссон. Уг төслийг үргэлжлүүлж, үлдсэн ажлыг улсын төсвийн санхүүжилтээр дуусгахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Хөшигийн хөндийд байгуулах Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байгаа бол “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьд хүрчээ.

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ч:67, Х:7, Х:18, Х:17 чиглэлүүдэд хотын захын болон алслагдсан бүсийн хэд хэдэн зогсоолыг нэмжээ.

Энэ онд нийслэлд 120 мянган ам метр талбайг тохижуулжээ
Хотын хэмжээнд 380 гаруй хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, 21 байршилд шинээр тоглоомын талбай, 33 байршилд авто зогсоол байгуулсан байна.

Баянголын нүхэн гарцын ажил 61.3 хувьд хүрч, төмөр замын түгжрэлийг бууруулах хүлээлт нэмэгдэв
Баянгол дүүрэгт баригдаж буй нүхэн гарцын ажил урагшилж, хөдөлгөөний шинэ холбоос удахгүй нээгдэхээр болов Төслийн гүйцэтгэл 61.3 хувьтай, 1.

Геологийн төв лабораторийн автозамын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын явц 61.3 хувьд хүрчээ. Төсөлд 1.

Замын түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөө: Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хувийн автомашины хэрэглээг багасгах хэрэгтэй
Иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөний мобайл өгөгдөлд тулгуурлан шинжилсэн байна.