Цонжинболдогийг нийтийн тээврийн шинэ зогсоолтой болгожээ
Х:17 “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн автобус есдүгээр сарын 26-наас Цонжинболдогт зогсож эхэлнэ. Том хүн 10 мянга, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих бөгөөд урд, хойд талын зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Шинэ зогсоол ашиглалтад орсноор дотоод, гадаадын жуулчид “Тэнгэр плаза”-гаас нийтийн тээврээр Цонжинболдогт хүрэх боломж бүрдлээ.

Х:17 “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн нийтийн тээврийн автобус есдүгээр сарын 26-наас Цонжинболдог орчимд зогсож эхлэхээр болжээ.
Цонжинболдогийн урд болон хойд талд автобус зогсох тэмдэг, замын тэмдэглэгээг байршуулж, тус чиглэлээр зорчих том хүн 10 мянга, хүүхэд 5,000 төгрөг төлнө. Харин автобусны зориулалтын буудлын байгууламжийг 2027 онд барихаар төлөвлөжээ.
Шинэ зогсоол ашиглалтад орсноор нийслэлээс Цонжинболдогийг зорих иргэд болон дотоод, гадаадын жуулчид “Тэнгэр плаза”-гаас Х:17 чиглэлийн автобусаар шууд зорчих боломж бүрдэх юм.
Цонжинболдог нь Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 54 километрийн зайд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Туул голын өвөр хөндийд оршдог.
Холбоотой мэдээ

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Зам, тээврийн яам Мэдээллийн технологи, судалгаа, стандарт, статистикийн хэлтэс Салбарын статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн: Э.Алтангэрэл Утас: 51263179

Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай
Сонгинохайрхан дүүргийн Нисэх, Сонсголон орчимд Туул гол дагуу 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсчээ. Талбайг цэвэрлэх зардлыг хог хаясан компаниудаар төлүүлэх тухай нийслэлийн удирдлага онцоллоо. Талбайг цэвэрлэж, ариутгасны дараа камержуулахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих боломжийг судалж байна.

Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаа учраас авто замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Авто зам доорх хуучин хоёр хос хоолойг илүү том хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, Жаргалантын ам болон Нисэх орчмын үерийн ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байна. “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас 24 цагаар ажиллаж байгаа ч өндөр хүчдэлийн шугам шилжүүлэх шаардлага ажилд нөлөөлж байна.

Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг есдүгээр сарын 21-ний өглөө түр хаасан. “Сүү” ХК-ийн урд хэсгээс Геологийн төв лаборатори хүртэл замыг хааж, цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучиж байна. Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөсөн тул жолооч нарыг тухайн хэсгийг тойрон, өөр чиглэлээр зорчихыг зөвлөжээ.

Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна
Нийслэл ирэх онд авто замын ачааллыг олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г Яармагт эхний ээлжид байгуулж, туршихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг холбож, мухар замгүй, хоорондоо сүлжсэн гудамж зам бий болгохоор зорьж байна. Улаанбаатарт ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн удирдлага тооцоолжээ.