Даац хэтрүүлсэн ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд зогсооно
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэл зогсооно.

Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал түр зогсоохоор болсныг Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Цаг агаар сэрүүсэх үед газрын хөрс болон авто замын далангийн өнгөн хэсэг хөлдөхийн зэрэгцээ ус, чийг ихээр хуримтлагддаг. Үүний улмаас авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг тул хүнд болон хэт овортой тээвэрлэлтийг хязгаарлаж байгаа аж.
Тээвэрлэгчид уг хугацаанд “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалт"-ад нийцүүлэн тээвэрлэлт хийх шаардлагатай.
Мөн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэж, авто зам болон замын байгууламжид хохирол учруулсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага учирсан хохирлыг холбогдох хуулийн дагуу барагдуулах юм.
Холбоотой мэдээ

“Булган мээж” компанийн ₮6 тэрбумын өрийг Эрчим хүчний сайдын багцад тусгахаар болжээ
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой орон нутгаас ирүүлсэн 205 асуудлын 97-г шийдвэрлэж, үлдсэн 108 асуудлын хэрэгжилт үргэлжилж байна.

Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Хөшигийн хөндийд байгуулах Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байгаа бол “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьд хүрчээ.

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ч:67, Х:7, Х:18, Х:17 чиглэлүүдэд хотын захын болон алслагдсан бүсийн хэд хэдэн зогсоолыг нэмжээ.

Энэ онд нийслэлд 120 мянган ам метр талбайг тохижуулжээ
Хотын хэмжээнд 380 гаруй хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, 21 байршилд шинээр тоглоомын талбай, 33 байршилд авто зогсоол байгуулсан байна.

Баянголын нүхэн гарцын ажил 61.3 хувьд хүрч, төмөр замын түгжрэлийг бууруулах хүлээлт нэмэгдэв
Баянгол дүүрэгт баригдаж буй нүхэн гарцын ажил урагшилж, хөдөлгөөний шинэ холбоос удахгүй нээгдэхээр болов Төслийн гүйцэтгэл 61.3 хувьтай, 1.

Геологийн төв лабораторийн автозамын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын явц 61.3 хувьд хүрчээ. Төсөлд 1.