Д.Трамп Эрхүүд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар В.Путинтэй ярилцана
Дональд Трамп Владимир Путинтэй Сибирьт тарваган тахлын сэжигтэй тохиолдлын асуудлаар “тун удахгүй” ярилцахаар товлосон гэдгээ мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сибирьт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор лабораторийн ажилтан нас барсан асуудлаар “тун удахгүй” ярилцахаар товлосон гэдгээ мэдэгдлээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд уг тохиолдлын талаар ямар мэдээлэлтэй байгааг асуухад талууд нарийвчилсан хэлэлцээ хийж байгаа бөгөөд лхагва гарагт нэмэлт мэдээлэл өгөх боломжтой гэж хариулсан байна. Трамп даваа гарагт ОХУ-д уг тохиолдолтой холбоотой тусламж үзүүлэхэд АНУ бэлэн байгааг илэрхийлсэн юм.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт ОХУ-ын Эрхүү мужид нэг хүн нас барсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг анхааралтай хянаж буйгаа мэдэгдсэн.
Уушгины хэлбэрийн тарваган тахал нь Yersinia pestis бактерийн үүсгэдэг халдварын хамгийн хүнд хэлбэрүүдийн нэг бөгөөд халдвартай хүнээс ойрын хавьталд амьсгалын замаар дамжин хүнээс хүнд тархах боломжтой. ДЭМБ-ын мэдээллээр өвчнийг эрт оношилж, антибиотикоор цаг алдалгүй эмчилбэл эдгэрэх боломтой юм. Мөн тус байгууллага одоогийн мэдээлэлд үндэслэн нийт хүн амд учрах эрсдэлийг бага гэж үнэлснийг CNBC-д мэдээлсэн.
Холбоотой мэдээ

Сингапур: Ормузын хоолойн тасалдал Азийн асуудал гэх Трампын байр суурь "буруу биш"
Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан Ормузын хоолойгоор дамжих эрчим хүчний нийлүүлэлт тасалдах нь Азийн эдийн засгуудад хамгийн хүчтэй нөлөөлөх тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын…

Марко Рубио ОХУ-аас Сибирийн лабораторийн ажилтны үхлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгөхийг уриалав
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-аас мэдээлэл ил тод болгохыг шаардав Сибирийн Эрхүү мужид лабораторийн ажилтан нас барсны дараа 200 орчим хүнийг хяналтад авсан мэдээлэл гарсан Ил…

Франц Улсад оюутан, сурагчдын жагсаал өргөжин, зарим хотод мөргөлдөөн даамжирч байна
Франц Улсад сурагч, оюутны жагсаал тэлж, зарим хотод мөргөлдөөн гарсан нь аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэв.

Саудын Арабын дэмжлэгтэй Йемений хүчин Баб-эль-Мандебын хоолойгоос Хуситуудыг хөөсөн гэж мэдээлэв
Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газрын хүчин Баб-эль-Мандебын хоолойг чөлөөлснөө мэдэгдэж, тээвэрлэлтийн эрсдэл өөрчлөгдөж байна.

Д.Трамп: Орост үүсээд буй тахлын нөхцөл байдалд тусламж үзүүлэхэд бэлэн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сибирийн тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн ажилтан онош нь тодорхойгүй өвчнөөр өвчилж нас барсантай холбоотойгоор Орост туслахад бэлэн буйгаа мэдэгдэв.

Такаичи: Хятад бол чухал хөрш, бид бүтээлч бөгөөд тогтвортой харилцааг цогцлооно
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Хятадыг “чухал хөрш” хэмээн нэрлэж, хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдлыг үл харгалзан тогтвортой харилцаа бүрдүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.