egov.mn
Дэд бүтэцАвтомат

Дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2 хүртэл сунгалаа

Иргэд болон аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгээ УБДС ТӨХК дээр газар дээр нь авч, гэрээ байгуулах боломжтой.

Хуваалцах
Дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2 хүртэл сунгалаа

Халаалтын улирлын дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2 хүртэл сунгасныг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК мэдээллээ.

Гэрээгээ хараахан байгуулж амжаагүй хэрэглэгчдэд зориулан тоон гарын үсэг олгох ажлыг тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилтнууд гүйцэтгэж байна. Ингэснээр хэрэглэгч тоон гарын үсгээ газар дээр нь авч, гэрээгээ нэг дор байгуулах боломж бүрджээ.

Иргэн гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр очих шаардлагатай. Харин аж ахуйн нэгж, байгууллагын хувьд гүйцэтгэх захирал байгууллагын гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар, тамгатайгаа очно.

Гүйцэтгэх захирал өөрийн биеэр очих боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн ажилтан нь итгэмжлэл болон иргэний үнэмлэхээ авч очиж гэрээ байгуулах юм.

УБДС ТӨХК-аас гэрээг аравдугаар сарын 2-ны дотор байгуулаагүй хэрэглэгчийн дулаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Улаанбаатарын замын түгжрэл — нүхэн гарцын ачаалал бууруулах тооцоо — Эх сурвалж: IKON.mn (https://ikon.mn/n/3qms)
Дэд бүтэц

Нүхэн гарцууд ашиглалтад орсноор зарим замын ачаалал 17.6 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ

Хермес төвийн урд орших нүхэн гарцаар өдөрт 33 мянга гаруй, Геологийн төв лаборатори орчмын гарцаар 24.8-27.5 мянган тээврийн хэрэгсэл зорчих төлөвтэй байна.

2 мин унших