Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин зам арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орно
Дүүжин замын барилга угсралтын ажил дуусч, төслийн гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. 4.2 км урт замд 98 кабин үйлчилж, цагт 2,320 зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. Механик угсралт бүрэн дуусч, аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилтыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байна.
Арванхоёрдугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчих боломж бүрдэх юм. Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин зам 4.2 км урт, хоёр өртөө, 98 кабинтай, цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
Дүүжин зам ашиглалтад орсноор иргэд хэдэн төгрөгөөр зорчих нь одоогоор тодорхойгүй байна. Зорчигчдод үйлчлэхэд шаардлагатай дүрэм, журмын бэлтгэлийн хүрээнд төслийг гүйцэтгэгч “Пома” группийн боловсруулсан 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулсан бөгөөд ирэх долоо хоногоос иргэдэд түгээж эхлэхээр төлөвлөсөн байна.
Дүүжин замыг Улсын комисс хоёр үе шаттай хүлээн авах бөгөөд туршилтын үеэр техникийн алдаа гарвал засвар үйлчилгээ хийх тул ашиглалтад оруулах тов хойшилж магадгүйг хотын удирдлагууд өмнө нь мэдээлсэн.
Энэхүү төслийг Францын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр буюу 40 жил ийн хугацаатай, жилийн хүү 0.0076 хувиар тооцон хэрэгжүүлж байна. Дүүжин зам ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс буюу 2038 оноос эргэн төлөлтийг эхлүүлэх аж. Мөн зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх нөхцөлийг тусгажээ.
Холбоотой мэдээ

Таван шарын нүхэн гарц 96 хувьд хүрч, явган хүний гүүрэн гарцын үндсэн бүтээцийг бүрэн угсарлаа
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц ахицтай үргэлжилж, хөдөлгөөнийг аюулгүй салгах дэд бүтэц ойртлоо.

Улаанбаатар-Шинэ Дели чиглэлд таван цаг ниснэ
Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тогтмол шууд нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт хийхээр товложээ.

Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлэгт ₮3.3 тэрбумыг зарцуулна
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг наймдугаар сарын 5-наас эхлүүлж, энэ онд дуусгахаар төлөвлөжээ.

“Samsung” хиймэл оюуны дэд бүтцийн “Helix” компанид $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
“Samsung Electronics” болон группийн таван компани хиймэл оюуны дэд бүтцийн “Helix Digital Infrastructure” компанид 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Нүхэн гарцууд ашиглалтад орсноор зарим замын ачаалал 17.6 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ
Хермес төвийн урд орших нүхэн гарцаар өдөрт 33 мянга гаруй, Геологийн төв лаборатори орчмын гарцаар 24.8-27.5 мянган тээврийн хэрэгсэл зорчих төлөвтэй байна.

Нийслэлд гурван нүхэн гарцын барилга үргэлжилж, түгжрэл ба төмөр замын гармын эрсдэлийг зэрэг бууруулах зорилт тавив
Нийслэл хотод гурван нүхэн гарцын барилга үргэлжилж, түгжрэлийг сааруулах төлөв одоо хамгийн анхаарал татав Нийслэлийн Тээврийн Удирдах Газар мэдээлснээр Геологийн төв лаборатори орчмын холбоос 11…