egov.mn
Дэд бүтэцАвтомат

ЭЗХЯ: Эрчим хүчний бие даасан байдлыг 2030 он гэхэд хангах боломжтой

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төрийн өмчит Тавантолгой компани 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулна.

Хуваалцах
ЭЗХЯ: Эрчим хүчний бие даасан байдлыг 2030 он гэхэд хангах боломжтой

Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих сонгон шалгаруулалтын бэлтгэл хангагдсан талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ. Сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулсны дараа зарлах аж.

Хувийн хэвшил барьж, ашигласны дараа төрд шилжүүлнэ

Сайдын тайлбарласнаар, төрийн өмчит “Тавантолгой” компани станцын 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулж, үлдсэн хэсгийг хувийн хэвшил санхүүжүүлэх юм. Хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 70 хувь бөгөөд станцыг барьж, ашигласны дараа төрд 100 хувь шилжүүлэх нөхцөлөөр зарлах аж. Барилгын ажлыг хурдан гүйцэтгэх станцыг аль болох богино хугацаанд төрд шилжүүлэх шалгуураар оролцогчдыг өрсөлдүүлэхээр төлөвлөжээ.

Тавантолгойн ДЦС-ын барилгын ажил 2023 оны долоодугаар сард эхэлсэн боловч тендерт оролцсон хоёр компанийн шүүхийн маргаанаас шалтгаалан хойшилсон байна.

Эрчим хүчний бие даасан байдлыг 2030 онд хангах боломжтой

Аравдугаар сарын 7-ны Засгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн 600 МВт, Баяны 660 МВт, Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг дэмжсэн талаар албаныхан онцоллоо.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлаа бүрэн хангах боломж бүрдэх аж.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Экспорт, импортын тээвэр өсөв: УБТЗ-ын ачаа тээвэр өмнөх оноос 1.5 сая тонноор нэмэгджээ
Дэд бүтэц

Экспорт, импортын тээвэр өсөв: УБТЗ-ын ачаа тээвэр өмнөх оноос 1.5 сая тонноор нэмэгджээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний есөн сард 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээ 1.5 сая тонноор ахиулжээ. Импортын ачаа тээвэр 17.

2 мин унших