egov.mn
Дэд бүтэцАвтомат

Геологийн төв лабораторийн автозамын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын явц 61.3 хувьд хүрчээ. Төсөлд 1.

Хуваалцах
Геологийн төв лабораторийн автозамын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн автозамын урд талд баригдаж буй нүхэн гарцын гүйцэтгэл 61.3 хувьд хүрч, зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 километр авто зам барьж байна. Мөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой, таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр замын доогуур байгуулах юм.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын барилгын “Чайна Тисижу Сивил Инженеринг" групп ажиллаж байна.

Энэ долоо хоногт авто замын далангийн дээд хэсэг, хучилтын суурь болон хөлдөлтөөс хамгаалах үеийн ажлыг үргэлжлүүлж буй бол ТЭЦ-4 хүртэлх авто замыг аравдугаар сарын 30-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Төсөл удаашрахад аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлөлт болон түүнтэй холбоотой шүүхийн маргаан нөлөөлснийг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээлсэн байна.

Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч болон дугуйн зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах системийг хамтад нь төлөвлөжээ. Төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр өөр түвшинд зохион байгуулсан нь огтлолцлын цэг дэх хөдөлгөөний саатлыг бууруулах юм.

Шинэ замаар өдөрт 31 мянга орчим автомашин зорчино гэж тооцоолсон нь Сонсголон, Гурвалжингийн гүүр орчмын замын хөдөлгөөний ачааллыг хуваалцах төлөвтэй.

БНХАУ-ын “ЭКСИМ” банкны нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих төслийг 2024 онд эхлүүлсэн.

Нийслэлийн 2026 оны төсөвт “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-өөс 2026 онд 9.1 тэрбум төгрөг, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд 3 тэрбум төгрөг буюу нийт 12.1 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ
Дэд бүтэц

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 158.284 тэрбум иен хүртэлх зээлийг жилийн 1.1 хувийн хүүтэй олгож, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөх нөхцөл тусгажээ.

2 мин унших