Замын түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөө: Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хувийн автомашины хэрэглээг багасгах хэрэгтэй
Иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөний мобайл өгөгдөлд тулгуурлан шинжилсэн байна.

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 10 төрлийн судалгаа хийсний нэг нь мобайл төхөөрөмжийн өгөгдөлд суурилсан зорчилтын судалгаагаар иргэд өдөрт хэдэн удаа, ямар чиглэлд зорчиж байгаа болон хөдөлгөөний хэв маягийг бодит өгөгдөлд тулгуурлан шинжилжээ.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны гадаад дахь барилгын үйл ажиллагааг дэмжих албаны багийн ахлагч Хон Жон Гил Улаанбаатар хотод хувийн автомашины зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь замын ачааллыг өсгөхөөс гадна агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
Судлаачид хувийн автомашины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүний зорилт гэж үзэж байна.
Автобусны тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобус болон бусад тээврийн төрлүүдийг хооронд нь уялдуулсан нэгдсэн систем бий болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэдээлснээр Улаанбаатар хотод өдөрт 1,160 гаруй автобус нийтийн үйлчилгээнд гардаг. Гэсэн ч өглөө, оройн оргил ачааллын үед автобус удаан хүлээх, зорчигчдын нягтаршил нэмэгдэх асуудал хэвээр байна.
Иймээс зөвхөн автобусны тоог өсгөхөөс гадна цагийн хуваарь, чиглэлийн зохион байгуулалт болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бодит эрэлттэй уялдуулах нь нийтийн тээврийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх гол чиглэлүүдийн нэг болж байна.
Холбоотой мэдээ

16 мянган шоо метр шатахуун хадгалах сав ашиглалтад орлоо
Шинэ "агуулах" нь нэг дор 14 вагон цистерн шатахуун буулгах хүчин чадалтай.

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 158.284 тэрбум иен хүртэлх зээлийг жилийн 1.1 хувийн хүүтэй олгож, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөх нөхцөл тусгажээ.

Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний төсөл аукционы дараагийн шатанд шилжлээ
Өмнөговь, Дорноговийн гурван байршилд батарей хуримтлууртай нар, салхины эх үүсвэр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

21 дүгээр хорооллын авто замын зүүн урсгалыг 23:00 цаг хүртэл хаажээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг өнөөдөр 08:00 цагаас түр хаажээ.

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Зам, тээврийн яам Мэдээллийн технологи, судалгаа, стандарт, статистикийн хэлтэс Салбарын статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн: Э.Алтангэрэл Утас: 51263179

Энхтайвны гүүрний зүүн талд үйлчилгээ, орон сууцны цогцолбор барих хүсэлтийг хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөл дэмжив
Энхтайвны гүүрний зүүн талд цогцолбор барих шийдвэр гарч, төвийн бүсийн зохион байгуулалтад нөлөөлнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл 2025 оны арванхоёрдугаар сарын 4-нд 0.473 га талбайн хүсэлтийг зөвшөөрөв. Төсөл урагшилбал орчны хөдөлгөөний аюулгүй байдал, дэд бүтцийн ачааллын шинэ үнэлгээ шаардлагатай болно.