egov.mn
БоловсролАвтомат

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ

Засгийн газар 50 тэрбум төгрөгөөр дөрвөн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын орчныг сайжруулах хүрээнд 21 аймагт тус бүр нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Уурын зуухаар дулаанаа шийддэг 100 сургуулийн дулаан, цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчээр хангана.

Хуваалцах
“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт есдүгээр сарын 1-ний байдлаар 9,700 хүүхэд гэртээ ойр сургуульд элсэн орсон байна.

Хөтөлбөрийн эхний шатны санхүүжилтийг энэ оны улсын төсвийн тодотголд тусгасан бөгөөд 50 тэрбум төгрөгөөр дөрвөн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын орчныг сайжруулах хүрээнд 21 аймагт тус бүр нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулах юм. Мөн одоогоор уурын зуухаар дулаанаа шийддэг 100 сургуулийн дулаан, цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчээр хангаж, ногоон сургууль болгох зорилт тавьжээ.

Үүнээс гадна “Оюу толгой” компанийн ногдол ашгийн орлогоос бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй нэг сургууль болон 15 дотуур байр барихаар төлөвлөж байгааг Ерөнхий сайд мэдээлэв.

Төлөвлөсөн хөрөнгө оруулалт хэрэгжсэнээр орон нутагт сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын сургуульдаа зорчих зайг багасгах, сургуулийн дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна
Боловсрол

Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна

Хиймэл оюун хөдөлмөрийн талбарт шаардагдах ур чадварыг хурдтай өөрчилж, их сургуулийн дипломын үнэ цэнийн талаарх маргааныг идэвхжүүлэв. БНСУ-ын технологийн компаниуд дээд боловсролыг тойрч гарахаас илүү сургалтын хөтөлбөртэй нягт холбож байна. Уг загварын гол хэлбэр нь компани, их сургуулийн хамтарсан “гэрээт тэнхим” юм.

3 мин унших
ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсрол

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

1 мин унших
БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Боловсрол

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна

Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

2 мин унших
Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Боловсрол

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ

Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

2 мин унших
Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Боловсрол

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна

Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

1 мин унших
Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Боловсрол

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ

Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

3 мин унших