Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна
Хиймэл оюун хөдөлмөрийн талбарт шаардагдах ур чадварыг хурдтай өөрчилж, их сургуулийн дипломын үнэ цэнийн талаарх маргааныг идэвхжүүлэв. БНСУ-ын технологийн компаниуд дээд боловсролыг тойрч гарахаас илүү сургалтын хөтөлбөртэй нягт холбож байна. Уг загварын гол хэлбэр нь компани, их сургуулийн хамтарсан “гэрээт тэнхим” юм.

Хиймэл оюун хөдөлмөрийн талбарт шаардагдах ур чадварыг хурдтай өөрчилж, их сургуулийн дипломын үнэ цэнийн талаарх маргааныг дахин идэвхжүүлэв. Харин БНСУ-ын технологийн томоохон компаниуд дээд боловсролыг тойрч гарахаас илүү сургалтын хөтөлбөр, санхүүжилт, төгсөгчдийн ажилд орох сувгийг хооронд нь улам нягт холбох чиглэл баримталж байна.
Уг загварын гол хэлбэр нь компани, их сургуулийн хамтарсан “гэрээт тэнхим” юм. Ийм хөтөлбөрөөр компаниуд сургалтын агуулга боловсруулах, оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажилд авахад шууд оролцдог.
Хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SK Hynix” компани Корё, Ханян, Соган зэрэг хэд хэдэн их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бол электроник, технологийн “Samsung Electronics” компани Ёнсэй их сургууль, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт болон Үлсангийн Шинжлэх ухаан, технологийн институт зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тэтгэлгээс ажлын байр хүртэл
Соганы их сургуулийн Системийн хагас дамжуулагчийн инженерчлэлийн тэнхимд элссэн бүх оюутан “SK Hynix”-ийн тэтгэлэгт шууд хамрагддаг.
Тус тэнхимийн оюутан Жон Чэ Рин сургуулиа төгссөний дараа “SK Hynix”-д ажиллах боломж нь баталгаажсан бөгөөд тэтгэлгээ үргэлжлүүлэн авахын тулд 2.3-аас, ажилд орох шалгуурыг хангахын тулд 2.7-оос дээш голч дүн шаарддаг гэж тайлбарлажээ.
Түүний хэлснээр нэгдүгээр курст долоо хоног бүр “SK Hynix”-ийн ажилтан, удирдлага болон компанийн дэргэдэх сургалтын байгууллагын багш нар ирж, өөрсдийн хариуцдаг технологи, бизнесийн чиглэлээр лекц уншдаг байв.
“SK Hynix”-ийн мэдээлснээр санхүүгийн дэмжлэг авсан төгсөгчид тэтгэлэг хүртсэн хугацаатайгаа тэнцэх хугацаанд компанид ажиллах үүрэг хүлээдэг.
“Samsung Electronics” ч ижил чиглэлээр ур чадварын нөөцөө их сургуулийн түвшнээс бэлтгэж байна. Тус компани Сонгюнгваны их сургуультай хамтран “Ухаалаг программ хангамж” нэртэй таван жилийн бакалавр, магистрын нэгтгэсэн хөтөлбөрийг 2024 онд эхлүүлжээ.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд тодорхой шалгуур хангасан тохиолдолд эхний гурван жилийн сургалтын төлбөрөө бүрэн тэтгэлгээр даалгах боломжтой. Мөн гуравдугаар курсын хоёрдугаар хагасаас “Samsung Electronics”-ийн ажилтан болох шатанд ордог.
Элсэлтийн өрсөлдөөн чангарч байна
Ийм хөтөлбөрүүдийн эрэлт нэмэгдэж буйг элсэлтийн тоо харуулж байна.
Сөүл дэх Жонгро академийн мэдээллээр энэ хичээлийн жилд “Samsung Electronics”-тэй холбоотой гэрээт тэнхимүүдийн өргөдөл өмнөх оноос 6.5, “SK Hynix”-тэй холбоотой хөтөлбөрүүдийнх 12.7 хувиар өсчээ.
“Samsung Electronics”-ийн гэрээт хөтөлбөрүүдэд нэг суудалд дунджаар 13.44, “SK Hynix”-ийнхэд 9.14 өргөдөл ногдсон байна.
Сонгюнгваны их сургуулийн оюутан Ким Тэ Рин жил бүр шинээр элсэгчдийн сурлагын үзүүлэлт сайжирч байгааг анзаардаг гэжээ. Тэрбээр одоо дахин өргөдөл гаргавал өөрийнх нь тухайн үеийн дүн элсэхэд хүрэлцэхгүй байж магадгүй гэж хэлсэн байна.
Гэрээт тэнхимүүд компаниудад хэрэгцээтэй ур чадвар бүхий ажиллах хүчнийг эртнээс бэлтгэх боломж олгож байгаа бол оюутнууд сургалтын төлбөрийн дэмжлэг, салбарын туршлага, ажлын байрны сувгийг нэг дороос авах давуу талтай.
Гэхдээ ажлын баталгаа, тэтгэлэгтэй хамт голч дүнгийн босго болон компанид тодорхой хугацаанд ажиллах үүрэг дагалддаг. Ийнхүү хиймэл оюун дипломын хэрэгцээний талаар шинэ асуулт тавьж байгаа ч Өмнөд Солонгосын технологийн компаниудын хувьд их сургуулийн боловсролыг ажлын байртай холбосон суваг улам чухал болж байна.
Холбоотой мэдээ

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ
Засгийн газар 50 тэрбум төгрөгөөр дөрвөн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын орчныг сайжруулах хүрээнд 21 аймагт тус бүр нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Уурын зуухаар дулаанаа шийддэг 100 сургуулийн дулаан, цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчээр хангана.

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.