Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний төсөл аукционы дараагийн шатанд шилжлээ
Өмнөговь, Дорноговийн гурван байршилд батарей хуримтлууртай нар, салхины эх үүсвэр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрчим хүчний бодлогын зөвлөл есдүгээр сарын 22-нд хуралдаж, Говийн бүсэд зарласан сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционы гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцжээ. Эрчим хүчний яамны мэдээллээр энэ нь аукционы хэрэгжилтийн дараагийн шат юм.
Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлууртай нар, салхины эх үүсвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Засгийн газар долдугаар сард эдгээр төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукцион зохион байгуулах чиглэл өгсөн.
Говийн бүсийн цахилгааны хэрэглээ уул уурхайн томоохон төслүүдтэй зэрэгцэн өсч байгаа нь шинэ эх үүсвэрийн хэрэгцээг нэмэгдүүлж байна. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт говийн бүсэд эхний ээлжид 300 МВт-аас дээш хүчин чадалтай шинэ эх үүсвэр ашиглалтад оруулах, цаашлаад Өмнөговьд 3 ГВт-ын нар, салхины төслүүдийг хөгжүүлэх зорилт туссан.
Аукцион Оюутолгой болон говийн бүсийн бусад томоохон уурхайн цахилгааны хэрэглээний тодорхой хэсгийг дотоодын эх үүсвэрээр хангах, импортын цахилгааны хамаарлыг бууруулахаар зорьж байна. Төсөл улсын төсвийн санхүүжилтээр бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр төлөвлөгджээ.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд аукционоор төсөл сонгон шалгаруулах зохицуулалт 2019 онд орсон байдаг. Харин Говийн бүсийн энэ аукцион нь сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогын томоохон сорил болж байна.
Холбоотой мэдээ

21 дүгээр хорооллын авто замын зүүн урсгалыг 23:00 цаг хүртэл хаажээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг өнөөдөр 08:00 цагаас түр хаажээ.

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Зам, тээврийн яам Мэдээллийн технологи, судалгаа, стандарт, статистикийн хэлтэс Салбарын статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн: Э.Алтангэрэл Утас: 51263179

Цонжинболдогийг нийтийн тээврийн шинэ зогсоолтой болгожээ
Х:17 “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн автобус есдүгээр сарын 26-наас Цонжинболдогт зогсож эхэлнэ. Том хүн 10 мянга, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих бөгөөд урд, хойд талын зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Шинэ зогсоол ашиглалтад орсноор дотоод, гадаадын жуулчид “Тэнгэр плаза”-гаас нийтийн тээврээр Цонжинболдогт хүрэх боломж бүрдлээ.

Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай
Сонгинохайрхан дүүргийн Нисэх, Сонсголон орчимд Туул гол дагуу 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсчээ. Талбайг цэвэрлэх зардлыг хог хаясан компаниудаар төлүүлэх тухай нийслэлийн удирдлага онцоллоо. Талбайг цэвэрлэж, ариутгасны дараа камержуулахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих боломжийг судалж байна.

Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаа учраас авто замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Авто зам доорх хуучин хоёр хос хоолойг илүү том хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, Жаргалантын ам болон Нисэх орчмын үерийн ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байна. “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас 24 цагаар ажиллаж байгаа ч өндөр хүчдэлийн шугам шилжүүлэх шаардлага ажилд нөлөөлж байна.

Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.