egov.mn
БоловсролАвтомат

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн сургууль ашиглалтад орно

Нийслэлийн төсвийн 18.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай улсын сургууль барьж байна.

Хуваалцах
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн сургууль ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн суудалтай улсын сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн нийт өртөг 18.4 тэрбум төгрөг бөгөөд барилгын ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.

“Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байгаа энэхүү бүтээн байгуулалтаар барилгыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд улсын сургуулийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой. Тус хороонд харьяалагдах Маршал таун, Ривер гарден, Скай гарден, Модунтаун хотхон орчимд одоогоор улсын сургууль байдаггүй.

Үүний улмаас тухайн бүсэд амьдардаг хүүхдүүд бусад хорооны сургуульд суралцах шаардлагатай байдаг бол 720 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орсноор оршин суугаа газартаа ойр улсын сургуульд суралцах боломж бүрдэх юм.

Мөн сургуулийг ашиглалтад оруулсны дараа нийслэлийн 170 гаруй сургуульд хэрэгжүүлж буй ногоон байгууламжийн төсөлд хамруулахаар төлөвлөжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

АНУ уул уурхайн боловсролд олон жилд анх удаа бодитой холбооны санхүүжилтийн гарцыг нээлээ
Боловсрол

АНУ уул уурхайн боловсролд олон жилд анх удаа бодитой холбооны санхүүжилтийн гарцыг нээлээ

Цагаан ордон уул уурхайн компаниудтай хэлэлцсэн өдөр Эрчим хүчний яам уул уурхайн боловсролын холбооны дэмжлэгийг хөдөлгөж, салбарын боловсон хүчний хомсдолд анхаарал төвлөрүүллээ Эрчим хүчний яамны…

3 мин унших
Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна
Боловсрол

Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна

Хятад улс сурагчдын хэт их гэрийн даалгавар, нэмэлт сургалтын ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлээд таван жил болж байгаа ч 2022 оноос хойш хичээлийн ачаалал дахин нэмэгдэх хандлага ажиглагджээ.

6 мин унших
Боловсролын зээлийн сан: Мөрдөн шалгалт эхэлснээс хойш ₮11.2 тэрбумын зээлийг эргэн төлүүлээд байна
Боловсрол

Боловсролын зээлийн сан: Мөрдөн шалгалт эхэлснээс хойш ₮11.2 тэрбумын зээлийг эргэн төлүүлээд байна

Боловсролын зээлийн сантай холбоотой гадаад зээлийн хэргүүдийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Ажлын хэсэг нийт 14 хэргийг шалгаснаас хоёрыг нь шүүхээр шийдвэрлүүлж, 10 хэрэг цагдаа болон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлсэн бол үлдсэн хэргүүдийн шийдвэрлэлт цаашдын төлөлт, хариуцлагын асуудлыг тодорхойлох юм.

1 мин унших
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХДИЙН АЛТАН ГУРВАЛЖИН ЧУХАЛ
Боловсрол

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХДИЙН АЛТАН ГУРВАЛЖИН ЧУХАЛ

Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөрийг танилцуулах уулзалт, өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

1 мин унших