Ирэх оны хаврын хэрэгцээнд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Одоогийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олгоно. Санхүүжилтийг цахим төлбөрийн баримтын системийн мэдээлэлд үндэслэн зохион байгуулна.

Засгийн газрын есдүгээр сарын 16-ны ээлжит хуралдаанаар “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” тогтоолыг баталж, нийслэлийн хүн амын ирэх оны хаврын хэрэгцээнд 15-аас 20 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ.
Уг тогтоол хаврын улиралд нийслэлийн махны хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилготой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодотголоо.
Одоогийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ.
Нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоолд тусгасан байна. Санхүүжилтийг цахим төлбөрийн баримтын системийн мэдээлэлд үндэслэн зохион байгуулж, зээлийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газар хариуцахаар болжээ.
Засгийн газрын мэдээлснээр, хөнгөлөлттэй санхүүжилт нь эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн нөхцөлтэй байх бөгөөд нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна.
Холбоотой мэдээ

“Green Manganese Technologies” олон металлыг нэг үйлдлээр ялгах туршилтын дүнгээ танилцуулав
Патентжуулсан технологи нь олон төрлийн металл агуулсан түүхий эдийг нэгдсэн үйл ажиллагаагаар боловсруулахад чиглэжээ. Уг арга нь хайлуулах зуух, электролиз болон уламжлалт боловсруулалтын хэд хэдэн үе шатыг алгасах боломжтой. Туршилтын нөхцөлд эрчим хүчний хэрэглээ уламжлалт хувилбартай харьцуулахад тав дахин багасчээ.

Triton Uranium Саскачеван дахь Atlas төслийн дөрвөн техникийн тайлангаа дуусгаж, бүс нутгийг сэргээх алхмаа ахиуллаа
Triton Uranium Atlas төслийн техникийн баримтжуулалтаа дуусгаж, Хойд Америкийн ураны нийлүүлэлтийг тэлэх боломжийг тодруулав Тайланд нийт 46.56 сая фунт U₃O₈ хүртэлх потенциал дурдсан бөгөөд Red Rock-д нөөцийн тооцоо шинэчлэгдэв Дэд бүтцэд ойр загвар нь зөвшөөрөл, бүтээн байгуулалтын хугацааг богиносгож, бүсийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулж мэднэ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.