egov.mn
ХудалдааАвтомат

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй

Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

Хуваалцах
НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй

Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч, хэрэгжилтийн хяналт Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний гол сэдвийн нэг болжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва ТҮЦ-ийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх ажиллаж байгаа ч бодит ахиц хангалтгүй байгааг хэлээд, асуудлыг хариуцлагын тогтолцоотой нь хамтатган цэгцлэх шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ТҮЦ эрхлэгчид болон орон тооны бус зөвлөхтэй уулзаж, цаашдын зохион байгуулалтыг тодорхой болгох үүрэг өгчээ. Ингэснээр ТҮЦ-үүдийн байршил, дахин байршуулалтаас сэргийлэх хяналт болон талуудын зохицуулалтыг дараагийн шатанд нарийвчлахаар болж байна.

Нийслэлийн зүгээс хотын төвийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр ТҮЦ байрлуулахгүй байх зарчмыг хэвээр баримтлах аж. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарч, явган зорчигчдын хөдөлгөөнд зориулсан нийтийн талбайг чөлөөтэй байлгах чиглэлээ үргэлжлүүлэх аж.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Худалдаа

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ

Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

2 мин унших
Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Худалдаа

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

2 мин унших
Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
Худалдаа

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв

АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

2 мин унших
Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
Худалдаа

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг

2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

3 мин унших
“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Худалдаа

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа

Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

2 мин унших
Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Худалдаа

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг

Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.

3 мин унших