“Мэдлэ” цахим сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн бүртгэлээ эхлүүллээ
Хилийн чанадад амьдарч буй болон танхимаар боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал иргэдэд зориулсан төрийн өмчийн “Мэдлэ” цахим сургууль шинэ хичээлийн жилийн бүртгэлээ эхлүүлжээ. Сургалтын платформд 1–12 дугаар ангийн цахим сурах бичиг, 20 мянга гаруй ерөнхий боловсролын болон тусгай мэргэшлийн цахим хичээл багтсан байна. Швед, Финланд, Норвеги, Дани, Исланд, Эстонид амьдарч буй монгол хүүхдүүдийг уг сургалтад хамрагдан эх хэл, түүх, өв соёлоо суралцахыг Швед дэх Монголын Элчин сайдын яам уриаллаа.

Хилийн чанадад оршин суугаа болон танхимын сургалтад хамрагдах боломжгүй нөхцөлд байгаа иргэдэд ерөнхий боловсрол эзэмшүүлэх зорилготой төрийн өмчийн “Мэдлэ” цахим сургууль 2026–аас 2027 оны хичээлийн жилийн бүртгэлээ эхлүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай” 130 дугаар тогтоолын хүрээнд уг сургуулийг байгуулж байна.
“Мэдлэ” цахим сургалтын платформд 1–ээс 12 дугаар ангийн цахим сурах бичиг, 20 мянга гаруй ерөнхий боловсролын болон тусгай мэргэшлийн сургалтын цахим хичээл байршуулжээ. Мөн мэдлэг бататгах дасгал, сурагч болон багшийн хөгжлийг дэмжих тусгай хэсгүүд багтсан байна.
Сургалтад “Мэдлэ” цахим сургуулийн платформоор нэвтэрч, тусгай бүртгэлийн системээр хүсэлт гаргах боломжтой.
Шведийн Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам Швед, Финланд, Норвеги, Дани, Исланд, Эстонид амьдарч буй монгол хүүхдүүд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг тус сургалтад хамрагдахыг уриалжээ.
Элчин сайдын яамны мэдээлснээр цахим сургалтаар дамжуулан хилийн чанадад амьдарч буй хүүхдүүд эх хэл, Монголын түүх, өв соёлын мэдлэгээ бататган суралцах боломж бүрдэх юм.
Холбоотой мэдээ

Хүүхэд тээвэрлэдэг 150 мянган автомашины урсгалыг бууруулахын тулд 84 сургууль барина
Нийслэл ойрын гурван жилд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинэ сургуулиудыг хойд болон алслагдсан бүсэд байгуулснаар хүүхдүүд оршин суугаа газартаа боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүнэ гэж үзжээ. 44 сургуулийн санхүүжилтийг COP17 бага хурлын үеэр бүрдүүлснээ хотын дарга онцоллоо.

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ
Засгийн газар 50 тэрбум төгрөгөөр дөрвөн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын орчныг сайжруулах хүрээнд 21 аймагт тус бүр нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Уурын зуухаар дулаанаа шийддэг 100 сургуулийн дулаан, цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчээр хангана.

Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна
Хиймэл оюун хөдөлмөрийн талбарт шаардагдах ур чадварыг хурдтай өөрчилж, их сургуулийн дипломын үнэ цэнийн талаарх маргааныг идэвхжүүлэв. БНСУ-ын технологийн компаниуд дээд боловсролыг тойрч гарахаас илүү сургалтын хөтөлбөртэй нягт холбож байна. Уг загварын гол хэлбэр нь компани, их сургуулийн хамтарсан “гэрээт тэнхим” юм.

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.