МЭНДЧИЛГЭЭ | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Эрдэм номыг эрхэмлэгч дуу хуурын өлгий нутаг С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сангийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үйлсэд сэтгэл зүрх, мэдлэг оюунаа зориулж ирсэн үе үеийн албан хаагч, номын санчид Та бүхэндээ түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орон, бүс нутгийн хөгжил, иргэдийн оюуны соёл, танин мэдэхүйн түүчээ нь ном эрдмийн өргөө байдаг. Тэртээ 1946 онд Соёлын ордны дэргэд 2000 гаруй номтой, анхны эрхлэгч, номын санч Батнягтын удирдлага дор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Уншлагын газар” өнөөдөр түүхт 80 жилийнхээ ойтой золгож, орон нутгийн оюуны төв болон өргөжсөнд нэн баяртай байна.
Их зохиолч, соён гэгээрүүлэгч С.Буяннэмэхийн мэндэлсний 100 жилийн ойгоор түүний бүтээл, туурвил зүй, үйл хэргийг хойч үедээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2002 оны Монгол Улсын Засгийн газрын 237 дугаар тогтоолоор түүний нэрэмжит болгосон бөгөөд орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад эрдэм мэдлэг түгээх, номоор дамжуулан соёлын боловсрол олгох, түүх, соёлын өвийг сурталчлан таниулах, унших соёлыг төлөвшүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.
Цахим шилжилт, мэдээллийн технологийн эрин үед номын сангийн үйлчилгээгээ шинэ түвшинд гаргаж, уншигчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байгаа үе үеийн удирдлагууд, номын санчид, ажилтан албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаашид бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн сан хөмрөг баяжуулах, иргэдийн бүтээлч байдлыг дэмжсэн хүртээмжтэй, сурч хөгжих тав тухтай соёлын орон зай болгон хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллах болно.
Мэдлэг оюуныг түгээгч Дундговь аймгийн Төв номын сангийн хамт олон болон уншигч та бүхний цаашдын ажил үйлс, эрдэм мэдлэгийн аянд өндөр амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Италийн сор бүтээлүүдийг толилуулсан 'Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини' үзэсгэлэн нээлтээ хийв
Чингис хаан Үндэсний музейд Италийн сор бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх тусгай үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Монгол Улсыг 99 дэх удаагийн 'Оскар'-ын урьдчилсан шатанд төлөөлөх киног сонголоо
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл 'Оскар'-ын урьдчилсан шатанд илгээх бүтээлээ тодрууллаа. Үндэсний сонгон шалгаруулах хороо 2026 оны есдүгээр сарын 28-нд санал хураалтаа дуусгаж, Б.

Нагаландаас төрсөн 'Angh' кино Торонто олон улсын кино наадмын шагнал авч, Оскарын ярианд ойртлоо
Нагаландын Коньяк хэлтэй 'Angh' Торонто олон улсын кино наадамд шагнал авч, онцгой анхаарал татлаа Энэ сард Platform Prize хүртсэнээр, 2027 оны Academy Awards-ын International Feature Film ангилалд…

Тайландын 16 настай Нэнэ Роял “America’s Got Talent”-д түрүүлж, $1 саяын эзэн боллоо
Тэрбээр финалд “The White Stripes” хамтлагийн “Seven Nation Army” дууг хүнд метал өнгө аястай тоглож, есөн өрсөлдөгчөө ардаа орхижээ.