Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн улс орнуудтай 22.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Албаны мэдээлснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс экспорт 57.2 хувиар өсч, 14.4 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 12 хувиар нэмэгдэж, 8.4 тэрбум ам.доллар болжээ. Мөн найман сарын экспортын хэмжээ Засгийн газрын 2026 онд экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэхээр анх дэвшүүлсэн зорилтын 86 орчим хувьтай тэнцэж байна.
Экспортын өсөлтийг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ нэмэгдсэн нь голлон дэмжжээ.
Монгол Улс энэ оны эхний найман сард 74.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 50.8 хувиар өссөн үзүүлэлт болов. Мбн зэсийн баяжмалын экспорт мөн 21.6 хувиар нэмэгдэж, 1.77 сая тоннд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортын одоогийн хэмжээ Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувийг эхний найман сард биелсэн гэсэн үг. Харин үлдсэн дөрвөн сард зорилтдоо хүрэхийн тулд 20.6 сая тонн буюу сард дунджаар 5.2 сая орчим тонн нүүрс экспортлох шаардлагатай байна.
Зэсийн хувьд оны эхэнд салбарын хэмжээнд 1.9 сая тонн олборлохоор төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв.
Нүүрсний экспортын өсөлтийн цаана Монгол Улсын голлох гадаад зах зээл болох Хятадын импортын бүтэц өөрчлөгдөж буй нь анхаарал татаж байна.
Хятад улс энэ оны эхний дөрвөн сард Монголоос 26.42 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн байна. “S&P Global”-ийн мэдээлснээр Хятадын дотоодын нийлүүлэлт хумигдсан, Монголын нүүрсний үнийн өрсөлдөх чадвар болон гангийн үйлдвэрлэлд ашиглах нүүрсний хольцын эрэлт нэмэгдсэн нь импортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ Хятадын Үндэсний статистик хорооноос мэдээлснээр, тус улсын Монголоос импортлосон нүүрсний хэмжээ зургадугаар сард 10.56 сая тоннд хүрсэн нь өмнөх оноос 61.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Ингэснээр Монгол Улс тухайн сард Хятадын нийт нүүрсний импортын 25 хувийг бүрдүүлж, Индонезийн дараах хоёр дахь том нийлүүлэгч болжээ. Харин энэ оны эхний хагасын байдлаар Хятадын гол нүүрс нийлүүлэгч орнуудаас зөвхөн Монголын нийлүүлэлт өсч, өмнөх оноос 60.7 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсын нүүрс далайн тээвэр шаардахгүй, хуурай газрын боомтоор Хятадын зах зээлд хүрдэг нь Индонез, Австрали зэрэг нийлүүлэгчтэй харьцуулахад тээврийн зардлын давуу тал үүсгэж байгааг салбарын шинжээчид онцолж байна.
Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.