Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос Найрамдал цогцолбор чиглэлийн авто зам дагуу борооны ус зайлуулах 3,000 метр шугам угсарч эхэлжээ. Төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийт төсөвт өртгийг 7.5 тэрбум төгрөгөөр тооцсоноос энэ онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Ус зайлуулах шугам ашиглалтад орсноор зам дээр ус тогтох эрсдэл буурч, хучилтын эвдрэл болон нөхөн засварын давтамжийг багасгах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор чиглэлийн авто замын дагуу борооны ус зайлуулах шугам угсралт эхэлжээ. Зам дээр тогтохоос сэргийлэх уг бүтээн байгуулалтыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд нийт 3,000 метр урт борооны ус зайлуулах шугам тавина. Ажлын нийт төсөвт өртөг 7.5 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт тусгажээ.
Гүйцэтгэгчээр нийслэлийн инженерийн дэд бүтцийн “Геодези, Усны Барилга Байгууламжийн газар” ОНӨААТҮГ ажиллаж байна.
Тус чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж дуусгасан бөгөөд уг ажлыг нийслэлийн бондын 22 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. 1978 онд ашиглалтад орсон замын өмнөх шинэчлэлээр суурь болон хучилтыг сайжруулсан бол одоо хэрэгжүүлж буй ус зайлуулах шугамын ажил нь шинэчлэгдсэн замын ашиглалтын хугацааг уртасгахад чиглэж байна.
Авто зам дагуу ус тогтдог хэсгүүдэд борооны усыг тогтмол зайлуулах боломж бүрдсэнээр хучилт болон замын суурь ус, чийгээс эвдрэх эрсдэл буурна гэж холбогдох байгууллагууд тайлбарлав. Ингэснээр нөхөн засварын давтамжийг багасгахын зэрэгцээ замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих нөхцөлийг сайжруулах хүлээлттэй байна.
Холбоотой мэдээ

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ.

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.

Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана
Шинэ чиглэл нэмэхийн тулд замын сүлжээг 27.3 километрээр өргөтгөнө. Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Шинэ зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэхээр төлөвлөжээ.

Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна
Нийслэлийн шинэ нүхэн гарцуудын бүтээн байгуулалт урагшилж, түгжрэлийг бууруулах шийдэл бодитоор ойртлоо. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын нийт гүйцэтгэл 74 хувьтай бөгөөд 2024-2026 онд 12.1 тэрбум төгрөг баталсан. Явган, дугуйн зам болон ус зайлуулах дэд бүтцийг зэрэгцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.