egov.mn
Дэд бүтэцАвтомат

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ.

Хуваалцах
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ. Уг хяналт шалгалтыг ЗТЯ-ны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч, авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Батжаргал, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн зарим бүс нутаг хариуцсан хяналтын инженер, зам хариуцагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс, Завхан Архангай, Өвөрхангай аймаг дахь салбарын менежер, ерөнхий инженер, Зам хариуцагч “Саруул харгуй” ХХК-ийн захирал, инженерүүдийг байлцуулан хийж гүйцэтгэсэн юм. Хяналт шалгалтаар: 2026 онд хийх арчлалт, урсгал засварын ажлын график төлөвлөгөөний дагуу чиглэл тус бүрээр, засварын ажлын аргачлалыг батлуулаагүй; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тайлан мэдээ хугацаанд нь ирүүлээгүй; Авто замын тэмдэг, дохионы шон унасан хугарсан дутуу засварлаагүй; Ажлын хэсгээс даалгасан ажлуудыг гүйцэтгээгүй; Төмөрбетон гүүр, хоолойн орох, гарах амсар хөндийрсөн, цэвэрлээгүй, оолой бөглөрсөн, далангийн хажуу налуу угаагдсан хэсгүүдийг засварлаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, үүссэн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар гүйцэтгэгч байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд илэрсэн дутагдлуудыг арилгуулахаар Авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг тус тус хүргүүлж ажилласан байна. ---oOo---

Хуваалцах

Холбоотой мэдээ

Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна
Дэд бүтэц

Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос Найрамдал цогцолбор чиглэлийн авто зам дагуу борооны ус зайлуулах 3,000 метр шугам угсарч эхэлжээ. Төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийт төсөвт өртгийг 7.5 тэрбум төгрөгөөр тооцсоноос энэ онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Ус зайлуулах шугам ашиглалтад орсноор зам дээр ус тогтох эрсдэл буурч, хучилтын эвдрэл болон нөхөн засварын давтамжийг багасгах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

1 мин унших
Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
Дэд бүтэц

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай

2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

3 мин унших
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно
Дэд бүтэц

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

1 мин унших
Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Дэд бүтэц

Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.

1 мин унших
Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана
Дэд бүтэц

Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана

Шинэ чиглэл нэмэхийн тулд замын сүлжээг 27.3 километрээр өргөтгөнө. Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Шинэ зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэхээр төлөвлөжээ.

2 мин унших
Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна
Дэд бүтэц

Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна

Нийслэлийн шинэ нүхэн гарцуудын бүтээн байгуулалт урагшилж, түгжрэлийг бууруулах шийдэл бодитоор ойртлоо. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын нийт гүйцэтгэл 74 хувьтай бөгөөд 2024-2026 онд 12.1 тэрбум төгрөг баталсан. Явган, дугуйн зам болон ус зайлуулах дэд бүтцийг зэрэгцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.

2 мин унших