Нийслэлийн өвлийн бэлтгэл 90 орчим хувьтай байна: Автомашины өвлийн дугуйгаа тавьсан уу?

Нийслэлийн 2026-аас 2027 оны өвлийн бэлтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хүрээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн дэд бүтэц болон зам талбайн өвлийн цэвэрлэгээнд шаардлагатай техник, материалын нөөцийг бүрдүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Дулаан хангамжийн салбарт улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 18.7 км гол шугам сүлжээг засварлаж, шинэчилжээ. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын дулаан хангамжийг 100 хувь хангасан бол аж ахуйн нэгж, байгууллагын халаалт 89.6 хувьд хүрсэн байна.
Бусад дэд бүтцийн бэлтгэл харилцан адилгүй байна. Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 80.5, ус хангамж, ариутгах татуургын салбарын бэлтгэл 90 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан онцоллоо.
Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгахад ашиглах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ давс, бодис цацах зориулалтын 96 машин болон зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байгаа аж.
Та автомашины зуны дугуйгаа сольсон уу?
Хүйтний ам наашилж, авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх цаг ойртор тусам жолооч нарыг автомашиндаа өвлийн дугуй тавьж, осол гаргахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Өвлийн дугуй нь цас, мөстэй замд барьцалдах чадвар сайтай, бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашин зогсох чадварыг 30-аас 40 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн өвлийн дугуйн арзгар хээ, гүн ховил нь цастай замд автомашины туулах чадварыг сайжруулах ач холбогдолтой. Харин зуны дугуй нь хүйтэн температурт тэсвэрлэх чадвар харьцангуй тааруу бөгөөд хүйтрэх тусам хатуурч, замтай барьцалдах чадвар нь буурдаг байна. Улмаар цас, мөстэй болон халтиргаатай замд автомашин хальтрах, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгддэгийг албаныхан онцолжээ.
Холбоотой мэдээ

Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн системийн аюулгүй ажиллагааны туршилт эхэллээ
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээврийн системийг нээхийн өмнөх аюулгүй ажиллагааны туршилт эхэлж, эрсдэл шалгаж байна.

Дүүжин тээврээр зорчих уу: Эхлээд кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа тээвэрлэж туршина
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд эхэллээ.

Улаанбаатарын замын хөдөлгөөн, нийтийн тээврийг зохицуулах Шуурхай штабтай болжээ
Тус штаб 365 хоног ажиллаж, оргил ачааллын үед автобусны үйлчилгээг иргэдэд цаг тухайд нь хүргэхэд төвлөрнө.


Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
ТАНИЛЦУУЛГА Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар НЭГ.

Налайхын замын осол их гардаг 3 байршилд гүүрэн гарц барина
Гурван гүүрэн гарцын бүтээн байгуулалтад Нийслэлийн Замын санд төвлөрсөн хөрөнгөөс 5.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.