egov.mn

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт зохион байгууллаа.

Хуваалцах
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт зохион байгууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нээлттэй мэдээллийг хууль, журмын дагуу нийтэд ил тод байршуулах, “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон түүний харьяа 27 байгууллагын холбогдох 40 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулав. Сургалтаар Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-д мэдээлэл нийтлэх, шинэчлэх, мэдээллийн агуулга, хүртээмжид тавигдах шаардлага, Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг хууль, журмын дагуу байршуулах, мөн “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Уг сургалт нь төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, нээлттэй мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ач холбогдолтой юм. The post Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт зохион байгууллаа. first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн зээлийн төслийг Байнгын хороод дэмжиж, Засгийн газарт эрх олгох санал гаргав
Засгийн газар

Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн зээлийн төслийг Байнгын хороод дэмжиж, Засгийн газарт эрх олгох санал гаргав

Улсын Их Хурлын байнгын хороод нисэх буудлын өргөтгөлийн зээлийн төслийг дэмжиж, хэрэгжилт урагшлах нөхцөл бүрдлээ Төсөл Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 158.

3 мин унших
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Засгийн газар

Ж.Алдаржавхлан сайд Япон Улсын Нагоя хотноо Айчи Засаг дарга Оомүра Хидэакитай албан ёсны уулзалт хийлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын Нагоя хотноо Айчи мужийн зочид хүлээн авах танхимд тус мужийн Засаг дарга Оомүра Хидэакитай албан ёсны уулзалт хийлээ.

3 мин унших
Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц төлөвлөгөөг баталлаа
Засгийн газар

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц төлөвлөгөөг баталлаа

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, эрх зүйн хамгаалалтыг сайжруулах цогц төлөвлөгөө баталлаа Таван чиглэлд хөрөнгө оруулбал гаалийн албан татвараас чөлөөлж, 100 тэрбум төгрөгөөс…

2 мин унших
Нийслэл хотын хоёр хувийн албан татварыг бууруулах санал НИТХ-д өргөн барина
Засгийн газар

Нийслэл хотын хоёр хувийн албан татварыг бууруулах санал НИТХ-д өргөн барина

Нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн төлөх зардлыг бууруулах зорилгоор Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах санал НИТХ-д өргөн барихаар болжээ.

1 мин унших
ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, ХҮСЭЛТ ГАРГАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Засгийн газар

ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, ХҮСЭЛТ ГАРГАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

5 мин унших