egov.mn
Дэд бүтэцАвтомат

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ

Ч:67, Х:7, Х:18, Х:17 чиглэлүүдэд хотын захын болон алслагдсан бүсийн хэд хэдэн зогсоолыг нэмжээ.

Хуваалцах
Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ

Шинээр нэмэгдсэн дөрвөн чиглэлийн автобусны зогсоолын зорчих хөдөлгөөн есдүгээр сарын 26-наас эхлэхийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Тодруулбал, Ч:67 “Морин 3–Нисэх” чиглэлийн автобус “Морингийн зам 1” зогсоолд зогсох бол Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлд “Морингийн зам 1” болон “Эко Спорт цогцолбор” зогсон, зорчигчдод үйлчилнэ.

Мөн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)–Багахангай эцэс” чиглэлд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”-ийн урд, хойд тал болон “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг” зогсоолуудад үйлчлэхээр болсон байна.

Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн автобуснууд “Цонжин болдог” болон “Өртөө толгой”-н урд, хойд талын зогсоолуудад зогсож эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, тухайн чиглэлүүдийн дагуух суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ
Дэд бүтэц

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 158.284 тэрбум иен хүртэлх зээлийг жилийн 1.1 хувийн хүүтэй олгож, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөх нөхцөл тусгажээ.

2 мин унших