НҮБ-ын Аюулгүйн зөвлөл: Ерөнхий нарийн бичгийн даргын албан бус сонгон шалгаруулалтыг Р.Гринспан тэргүүллээ
Энэхүү санал асуулга нэр дэвшигчдийн дэмжлэгийн түвшнийг тандах зорилготой бөгөөд саналын нарийвчилсан задаргааг одоогоор мэдээлээгүй байна.

Коста Рикагийн Дэд ерөнхийлөгч асан Ребека Гринспан НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцын хүрээнд Аюулгүйн зөвлөлөөс мягмар гарагт явуулсан албан бус санал асуулгад тэргүүлсэн тухай сонгон шалгаруулалтын явцтай ойр эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү санал асуулга эцсийн шийдвэр биш боловч Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд хэр хэмжээний дэмжлэг үзүүлж байгааг тандах зорилготойгоороо онцлог. Гэхдээ саналын нарийвчилсан задаргаа болон гишүүн орнуудын байр суурь одоогоор нийтэд ил болоогүй байна.
Р.Гринспан мөн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулсан “НҮБ-ын нээлттэй хэлэлцүүлэг: Дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга” арга хэмжээнд оролцож, байр сууриа илэрхийлжээ. Энэ уулзалт болон Аюулгүйн зөвлөлийн албан бус санал асуулгууд нь нэр дэвшигчдийн дэмжлэгийн хүрээг тодруулах сонгон шалгаруулалтын нэг хэсэг болдог.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоход Аюулгүйн зөвлөлийн зөвшилцөл шийдвэрлэх ач холбогдолтой гэж шинжээчид онцолж байна. Тус зөвлөл нэр дэвшигчийг НҮБ-ын Ерөнхий өссамблейд санал болгож, улмаар Ерөнхий ассамблей томилгоог баталгаажуулдаг.
"Reuters"-ийн эх сурвалжуудын мэдээлснээр мягмар гарагийн санал асуулгын үр дүн цаашдын хэлэлцээнд Гринспаны нэрийг анхаарлын төвд хэвээр үлдээж болох ч сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа тул нэр дэвшигчдийн дэмжлэг цаашид өөрчлөгдөж магадгүй.
Холбоотой мэдээ

АНУ Ирак дахь сүүлчийн баазуудаа өнөөдөр орхиж, бүс нутгийн тэнцвэрийн эрсдэлийг дахин сөхөв
АНУ-ын үлдсэн цэрэг Ирак дахь сүүлчийн баазуудаа орхиж, хүчний тэнцвэрийн асуудлыг дахин хурцатгав Хорь гаруй жилийн дайнд 4,500 орчим америк цэрэг амиа алдсан бөгөөд энэ алхам 2024 онд шийдэгдсэн…

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хайти дахь олон улсын аюулгүй байдлын хүчний бүрэн эрхийг сунгалаа
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хайти дахь олон улсын аюулгүй байдлын хүчний бүрэн эрхийг сунгаж, сонгуулийн өмнөх аюулгүй байдлыг чухалчиллаа Бүрэн эрхийг зургаан сараар сунгах шийдвэрийг 12 улс дэмжиж,…

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армийн тоог дахин нэмэгдүүлэхийг зарлигдлаа
Владимир Путин армийн бүрэлдэхүүнийг дахин тэлэхээр шийдсэн нь Украйн дахь дайны дарамт дахин нэмэгдсэнийг илтгэнэ.

АНУ, Ираны талууд зуучлагчаар дамжсан яриа хэлэлцээг дахин сэргээж, гал зогсоох оролдлого эрчимжив
АНУ, Ираны албаныхан зуучлагчдаар тус тусад нь дамжуулсан яриа хэлэлцээ хийж, мөргөлдөөнийг зогсоох оролдлого дахин идэвхжив.

Киевт мягмар гаригийн өглөө дэлбэрэлт сонсогдож, Оросын дайралт үргэлжилж буйг гэрч мэдээлэв
Мягмарын үүрээр Украины нийслэл Киевт дэлбэрэлт сонсогдож, дайн удаашрах шинжгүйг илтгэв Киевийн хотын дарга Виталий Кличко пуужингийн үлдэгдэл орон сууцны хашаанд унаж, өөр газарт орон бус барилга…

НҮБ-ын шинжээчид АНУ-ыг цагаачдыг гуравдагч орон руу албадан буцаахаа зогсоохыг уриаллаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн хараат бус шинжээчид АНУ-ын Засгийн газарт хандан цагаачдыг харьяат улсаас нь өөр улс руу албадан буцаах бодлогоо зогсоохыг уриаллаа.