egov.mn
БоловсролАвтомат

Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг авч эхэллээ

Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Хуваалцах
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг авч эхэллээ

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд элсэх Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны 09:00 цагаас авч эхэллээ. Хүсэлтийг арваннэгдүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/66 дугаар тушаалаар баталсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах” журам болон Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлдэг.

Дүйцүүлэх боломжтой шалгалтад Кембрижийн AS, A түвшин, International Baccalaureate (IB), TOEFL iBT, PTE, IELTS болон SAT багтаж байна.

Хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Оюутан, суралцагч Боловсролын үнэлгээний төвийн eec.mn сайтад нэвтэрч, “Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх” хэсгийг сонгоно. Улмаар ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, шаардлагатай мэдээлэл болон баримт бичгээ цахимаар илгээх юм.

Хүсэлт гаргагч үнэлгээ дүйцүүлэх хүсэлт, төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, олон улсын шалгалтын сертификат буюу дүнгийн хуудасны хуулбарыг бүрдүүлнэ.

Өмнөх оны төгсөгч бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт хавсаргах шаардлагатай. Харин 12 дугаар ангийн сурагч сурч буй сургуулийнхаа тодорхойлолтыг ирүүлнэ.

Журамд зааснаар олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хүсэлт болон холбогдох материалыг тухайн жилийн ЭШ эхлэхээс ажлын 15-аас доошгүй хоногийн өмнө ирүүлсэн байх шаардлагатай.

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хүсэлт гаргагч шийдвэрээ eec.mn сайтын дүйцүүлэх хэсэгт ЭШ-ын бүртгэлийн мэдээллээрээ нэвтрэн харах боломжтой. Мөн eyesh.eec.mn сайтын “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” цэсээр регистрийн дугаараа ашиглан шалгаж болно.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Багш нарын цалинг 26%-аар өсгөх хугацаа айсуй: Төсвийн тодотгол батлагдаагүй байна
Боловсрол

Багш нарын цалинг 26%-аар өсгөх хугацаа айсуй: Төсвийн тодотгол батлагдаагүй байна

Засгийн газар багш нарын цалинг нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар өсгөж, 3.5 сая төгрөгт хүргэхээр амласан.

2 мин унших