ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйтай холбогдуулан гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов. Энэ хүрээнд тээвэр, логистикийн холболтыг сайжруулж, худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр дэмжих шаардлагатай гэлээ. Мөн хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцууллаа. Гурван улсын худалдааг өргөжүүлэхэд стандарт, лаборатори, техникийн зохицуулалтын уялдааг хангахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Шадар сайд онцлов. БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлж буй тээвэр, логистикийн холболт, чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
Холбоотой мэдээ

Ой, хээрийн гурван түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Есдүгээр сарын 14-17-нд дөрвөн аймаг, нэг дүүрэгт нийт найман түймрийн дуудлага бүртгэгджээ. Намрын хуурайшилт их, хур тунадас бага байгаа үед галын эх үүсвэр үүсгэхгүй байж, түймрийн эрсдэлийг бууруулахыг иргэдэд анхаарууллаа. Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 153 тохиолдол бүртгэгдсэн байна.

‘Дурсах өдөр’ олон улсын хөдөлгөөн Монголд улам бүр тогтмолжиж, энэ намар дахин болохоор төлөвлөгдлөө
Олон улсын оршуулгын холбооноос зохион байгуулдаг ‘Дурсах өдөр’ энэ намар Монголд дахин зохион байгуулагдахаар боллоо. ‘Дурсах өдөр 2026’ арга хэмжээг 2026 оны 9 сарын 20-нд БЗД-ийн 20-р хороонд, Гачууртын зам дагуух ‘Зүүн буяны төв цогцолбор’-т товлосон. Иргэд зул өргөж, мод тарьж, дурсамжаа хуваалцах нь гэр бүлүүдийн сэтгэлзүйн тайтгарал, нийгмийн хамтын дурсамжийг гүнзгийрүүлнэ.

Ой, хээрийн түймрийн дуудлага дахин нэмэгдэж, намрын хуурайшилтын үед сэрэмжийг чангатгах шаардлага үүслээ
Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэж, хуурайшилттай намар сэрэмжийг чангатгах шаардлага үүслээ Онцгой байдлын байгууллагад 14-17-нд 4 аймаг, 1 дүүргээс нийт 8 дуудлага бүртгэгдэж, 10:30-ийн байдлаар 3 дуудлагад унтраалт үргэлжилж байна Жил гарсаар түймэрт өртсөн талбай тэлсэн тул иргэд галын эх үүсвэрээс сэргийлэх нь эрсдэлийг бууруулна

Арабын тэнгист хоёр улсын тэнгисийн хөлөг мөргөлдсөний дараа Энэтхэг, Пакистан дипломат шугамаар шахалт нэмэгдүүллээ
Арабын тэнгист тэнгисийн хөлөг мөргөлдсөний дараа Энэтхэг, Пакистан дээд дипломатаа дуудан харилцаагаа хурцатгав. Энэтхэг 1991 оны хэлэлцээрийн 10-р заалтыг зөрчиж, 3 далайн милийн зай бариагүй гэж буруутгав. Харилцан буруутгал үргэлжилбэл бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдэж, цэргийн эрсдэлийн дохио улам чангарна.

УИХ-ын ээлжит чуулган нээгдэж, сайдын томилгоо ба төсвийн хүрээний баримт бичгүүдийг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит чуулган эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүн болон төсвийн бодлогын чиглэлд анхаарал төвлөрөв Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилохын зэрэгцээ 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ Төсвийн тогтвортой байдлын өөрчлөлт батлагдвал дунд хугацааны санхүүгийн төлөвлөлт, сахилга батыг тодотгоно

Маршал Юмжаагийн Цэдэнбалын 110 жилийн ойд зориулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойгоор хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Ёслолд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал болон Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцов Энэхүү арга хэмжээ нь нам, олон нийтийн дурсгалын үйл ажиллагааг үргэлжлүүлэх дохио болж байна