Томуугийн дэгдэлт: Хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчид тав хоногийн цалинтай чөлөө олгоно
Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зургаа хүртэлх насны хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчид тав хоногийн цалинтай чөлөө олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаа хүртэлх насны хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагч эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ.
Шаардлагатай тохиолдолд ажилтныг цахимаар ажиллуулах боломжийг мөн уг зохицуулалтад тусгасан талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцоллоо.
Шийдвэр одоогоор зөвхөн төрийн албан хаагчдад үйлчилнэ. Харин хувийн хэвшлийн байгууллагуудыг хүүхэд нь өвдсөн ажилтнууддаа ижил нөхцөлөөр цалинтай чөлөө олгох, боломжтой тохиолдолд цахимаар ажиллуулах зохицуулалтад нэгдэхийг Засгийн газраас уриалжээ.
Уг зохицуулалт томуугийн идэвхтэй улирлыг хамарч, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ.
Амбулаторийн үзлэгийн 46.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Энэ жилийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр түвшинд хүрснийг салбарын сайд онцлов. Томуугийн өвчлөл ерөнхийдөө есдүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл идэвхтэй тархдаг. Дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, томууг оношлоход шаардлагатай лабораторийн шинжилгээний хэрэгсэл, урвалжийн дөрвөн сарын нөөцийг бүрдүүлжээ.
Эмнэлгийн орны хүчин чадлыг мөн нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн оргил үед 1,200 ор ашиглаж байсан бол энэ жил болзошгүй эрсдэлийг тооцон 4,000 хүртэлх ор бэлтгэжээ.
Томуугийн вакцины нөөцийг 500 мянган тун болгож нэмэгдүүлжээ
Энэ нь өнгөрсөн жилийн 300 мянган тунгаас 200 мянгаар илүү байна. Эхний ээлжийн 330 мянган тунг хэрэглээнд гаргасан бол есдүгээр сарын 30-нд нэмэлт 170 мянган тун вакцин оруулж иржээ. Нэмэлт вакциныг орон нутаг болон эрүүл мэндийн байгууллагуудад түгээж эхэлсэн бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалав.
280 мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Хүүхдүүдийг насны онцлогт нь тохируулан дөрвөн бүлэгт хувааж, нийт 280 мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөсөн байна. Одоогоор 23 мянган хүүхэд үзлэгт хамрагджээ.
Эрүүл мэндийн яам хүүхдийн эрт илрүүлгийг нэг удаагийн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулах бус, эрүүл мэндийн тогтолцооны тогтмол үйлчилгээ болгон хөгжүүлэх зорилт тавьж байгааг салбарын сайд онцлов.
Холбоотой мэдээ

Францын Засгийн газар сурагчдын жагсаалын үеийн гялбуулан манарах гранатын хэрэглээг түр зогсоов
Францын Засгийн газар сурагчдын эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийн хүч хэрэглэсэн гэх маргаан хурцадсан үед гранатыг түр зогсоолоо.

Шри Ланкагийн өмнөх тэргүүн хатагтай Ширанти Ражапакса хандивын хөрөнгийг буруу ашигласан гэх хэрэгт баривчлагдав
Шри Ланкагийн авлигын эсрэг мөрдөн шалгалт идэвхжих үеэр өмнөх тэргүүн хатагтай Ширанти Ражапакса баривчлагдлаа.


Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн маргаанд Боловсролын яам тендер, хяналтын явцыг тайлбарлав
Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн өнгө, зураг, хиймэл оюунтай холбоотой шүүмжлэл эрчимжихэд Боловсролын яам тайлбар өглөө Сурах бичгийн стандарт шаардлага зургаадугаар сарын 9-нд батлагдаж, хоёр…

Хөвсгөлд айлын гадаа ирсэн баавгайн бамбаруушийг байгальд нь аюулгүй буцаан тээвэрлэлээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд айлын хашаанд орсон баавгайн бамбаруушийг байгальд нь буцаалаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эпштейний хэрэгтэй холбогдох асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Эпштейний хэрэгтэй холбоотой сонсгол хийж, анхаарал татав. Сонсголд нэр дурдагдсан хүмүүсийг гэрчээр дуудаагүй, Гадаад харилцааны сайд асан Л.