"Улаанбаатар метро" төслийн санхүүжилтийн хувилбаруудыг эцэслэн тодорхойлно
Тус төслийг эрчимжүүлэх тусгай ажлын хэсэг анхны хурлаа хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны хувилбаруудыг хэлэлцлээ.

"Улаанбаатар метро" төслийг эрчимжүүлэх тусгай ажлын хэсэг анхны хурлаа хийж, төслийн өнөөгийн явц болон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцжээ.
Нийслэлийн Тээврийн удирдлагын газрын мэдээлснээр, метроны барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны боломжит хувилбаруудыг судалж, холбогдох тооцооллыг боловсруулах талаар санал солилцсон байна.
Цаашид ажлын хэсэг төслийн зөвлөх үйлчилгээний баг болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл, санхүүжилтийн шийдлийг эцэслэн тодорхойлохоор ажиллах аж. Мөн төрийн санхүүгийн баталгааны хувилбаруудыг хууль тогтоомжийн хүрээнд боловсруулах, нарийвчилсан зураг төслийг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг хүлээсэн байна.
Метроны бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 8.17 их наяд төгрөг бол энэ онд нийслэлийн төсвөөс 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.
Төслийн ТЭЗҮ-д Толгойтоос Амгалан хүртэл 19 км урт, 15 өртөө бүхий метроны шугам байгуулахаар тусгажээ. Өртөөдийг дээрээс байгуулах хос туннелийн урт 30 км байхаар төлөвлөсөн байна.
Метроны үйлчилгээнд нийт 19 галт тэрэг ашиглахаар төлөвлөснөөс 16 нь байнгын үйлчилгээнд явж, гурван галт тэрэг нөөцөд байгаа аж. Нэг галт тэрэг нэг удаад 1,200 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
ТЭЗҮ-д галт тэрэгний ашиглалтын дундаж хурдыг 36.5 км/цаг, дээд хурдыг 80 км/цаг байхаар тусгасан байна.
Холбоотой мэдээ

Дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2 хүртэл сунгалаа
Иргэд болон аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгээ УБДС ТӨХК дээр газар дээр нь авч, гэрээ байгуулах боломжтой.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин зам арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орно
Дүүжин замын барилга угсралтын ажил дуусч, төслийн гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. 4.2 км урт замд 98 кабин үйлчилж, цагт 2,320 зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

Таван шарын нүхэн гарц 96 хувьд хүрч, явган хүний гүүрэн гарцын үндсэн бүтээцийг бүрэн угсарлаа
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц ахицтай үргэлжилж, хөдөлгөөнийг аюулгүй салгах дэд бүтэц ойртлоо.

Улаанбаатар-Шинэ Дели чиглэлд таван цаг ниснэ
Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тогтмол шууд нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт хийхээр товложээ.

Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлэгт ₮3.3 тэрбумыг зарцуулна
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг наймдугаар сарын 5-наас эхлүүлж, энэ онд дуусгахаар төлөвлөжээ.

“Samsung” хиймэл оюуны дэд бүтцийн “Helix” компанид $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
“Samsung Electronics” болон группийн таван компани хиймэл оюуны дэд бүтцийн “Helix Digital Infrastructure” компанид 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.