egov.mn
ХудалдааАвтомат

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

Хуваалцах
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв. Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв. ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Доналд Трампын бараг дэлхий даяарх тарифын бодлого Холбооны шүүхэд дахин маргаан болов.
Худалдаа

Ерөнхийлөгч Доналд Трампын бараг дэлхий даяарх тарифын бодлого Холбооны шүүхэд дахин маргаан болов.

Доналд Трампын өргөн хүрээний 'Section 301' тарифын бодлого хууль зөрчсөн эсэхийг шүүх дахин хэлэлцэж, худалдааны чиглэлийг хөдөлгөв 1974 оны Худалдааны хуулийн 301-р зүйлээр 86 улсын бараанд 10%…

3 мин унших
Photo: South China Morning Post
Худалдаа

Хятад Европын Холбоонд худалдааны шинэ хязгаарлалтын хариуг “тууштай барина” гэлээ

БНХАУ-ын Худалдааны яамнаас Хятадын компани, бүтээгдэхүүнд чиглэсэн шинэ хязгаарлалт Европын Холбоо тогтоовол “тууштай хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.

2 мин унших
Photo: AP News
Худалдаа

Цагаан ордон Канадын зарим автомашин, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундааны импортыг хориглов

Цагаан ордон Канадын зарим барааны импортыг хориглосноор хэлэлцээрийн найдвар сул, маргаан хурцдах эрсдэл нэмэгдлээ. American Action Forum-ын тооцоогоор хоригт багтсан импортын нийт дүн 19.

2 мин унших