170 гаруй бизнес нэг дор: UG Motors автомашин & мобилити цогцолбор нээгдлээ
“UG Motors” цогцолбор автомашины худалдаа, санхүүжилт, даатгал, засвар үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц ажиллагаа эхлүүллээ.

Автомашин худалдаж авахад загвар, үнэ сонгохоос гадна зээл, даатгал, бичиг баримт, цаашдын засвар үйлчилгээг шийдэх хэрэгтэй болдог. Эдгээр хэрэгцээнд зориулсан худалдаа, үйлчилгээг нэг байршилд төвлөрүүлсэн “UG Motors” автомашины цогцолбор Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах тус цогцолборыг “Уранган групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Нийт 25,000 м² талбайтай, 550 автомашины багтаамжтай төвд автомашины худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээ, санхүүгийн чиглэлийн 170 гаруй бизнес эрхлэгч байрлаж байна.
Автомашинтай холбоотой үйлчилгээг нэг дор
“UG Motors”-т шинэ болон хуучин автомашины худалдаанаас гадна банк, банк бус санхүүгийн байгууллага, лизинг, даатгал, нотариатын үйлчилгээ авах боломжтой. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг, авто тоноглолын бизнесүүд ажиллаж байна.
Хэрэглэгчийн хувьд автомашинаа сонгох, санхүүжилтийн нөхцөлөө судлах, даатгуулах болон худалдан авалтын дараах үйлчилгээгээ төлөвлөх боломжийг нэг байршилд бүрдүүлжээ.
Тус цогцолбор нь Ази, тэр дундаа Хятадын автомашины худалдааны салбарт түгээмэл хэрэглэгддэг 6S загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд автомашины худалдаа, үйлчилгээ, trade-in, санхүүжилт, даатгалын үйлчилгээг нэг дор холбосон концепцийг Монголын зах зээлд нэвтрүүлж байна.
Цахилгаан автомашин, цэнэглэх үйлчилгээг хөгжүүлнэ Цаашид “UG Motors” БНХАУ-аас цахилгаан автомашин болон залгуураар цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй автомашин шууд импортлох “UG Mobility” чиглэлийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цахилгаан автомашины цэнэглэх станц, хуучин автомашинаа солих үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэмэх зорилт тавьсан байна.
Аравдугаар сарын 16-нд “AUTO RUNWAY” шоутай нээлт хийнэ Цогцолборын албан ёсны нээлт аравдугаар сарын 16-нд болно. Нээлтийн арга хэмжээг автомашин, технологи, загвар, энтертайнментыг хослуулсан “AUTO RUNWAY” шоутай зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг шоугаар “UG Motors”-ийн худалдаа, үйлчилгээг нэгтгэсэн концепцийг олон нийтэд танилцуулах юм. Автомашин худалдан авахаар төлөвлөж буй болон үйлчилгээ хайж байгаа хэрэглэгчдэд тус төвийн оновчтой боломжуудыг танилцуулах болно.
Холбоотой мэдээ

Jaguar маргаантай ребрендингээс хоёр жилийн дараа бүрэн цахилгаан шинэ загвараа танилцууллаа
Jaguar сошиалд маргаан дагуулсан шинэчлэлийнхээ дараа бүрэн цахилгаан шинэ машинаа гаргаж, чиглэлээ батлав New York хотын арга хэмжээнд Type 01-ийг танилцуулж, Их Британид 130,000 фунт стерлингийн…

Автомашин үйлдвэрлэгч “Jaguar” брэнд тансаг зэрэглэлийн “Type 01” загвараа танилцууллаа
Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar” бүрэн цахилгаан брэнд болох шинэ стратегийнхаа хүрээнд “Type 01” загвараа Нью-Йоркт танилцууллаа.

General Motors АНУ-ын загварын шугамдаа гибрид нэмэхээр болж, EV-ийн эрэлт саарсанд хурдтай хариулав
General Motors АНУ-ын шугамдаа гибрид загварууд оруулахаар төлөвлөж, эрэлт өөрчлөгдсөнийг дагаж байна Cox Automotive-ын тооцоогоор хоёрдугаар улиралд гибридийн борлуулалт өмнөх оноос 23 хувиар өсөж,…

Өндөр технологитой автомашин нэмэгдэхийн хэрээр бие даасан засварын газруудын зардал огцом өсөв
Өндөр технологитой автомашин олшрох тусам засварын газрууд тоног төхөөрөмжид их зарцуулж, үнэ өсгөж байна.

Остинд Cybercab-аа гаргаснаас хойш Tesla Техаст роботакси үйлчилгээгээ огцом тэлж, өрсөлдөөн ширүүсэв
Tesla Остинд Cybercab-аа арилжааны үйлчилгээнд хурдтай тэлж, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг дахин чиглүүлж байна.

"BYD" цахилгаан автомашины оны эхний найман сарын борлуулалтаараа салбараа тэргүүлжээ
“SNE Research”-ийн мэдээлснээр Хятадын “BYD” компани 1.82 сая цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлж, “Geely”, “Tesla” удаалжээ.