Автомашин үйлдвэрлэгч “Jaguar” брэнд тансаг зэрэглэлийн “Type 01” загвараа танилцууллаа
Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar” бүрэн цахилгаан брэнд болох шинэ стратегийнхаа хүрээнд “Type 01” загвараа Нью-Йоркт танилцууллаа.

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar” компани шинэ “Type 01” загварын бүрэн цахилгаан автомашинаа мягмар гарагт Нью-Йорк хотноо танилцууллаа. Тус компани шинэ загвараа өөрийн түүхэн дэх “технологийн хувьд хамгийн дэвшилтэт”, мөн “хамгийн хүчирхэг, аэродинамик” автомашин хэмээн тодорхойлжээ. Дөрвөн хаалгатай Grand Tourer ангиллын “Type 01” загварын нь урт капот, намхан дээвэр, хүрээгүй хаалга зэргээрээ өмнөх “Jaguar”-уудаас эрс өөр хийцтэй ажээ. Арын уламжлалт цонхны оронд камер ашигласан бөгөөд нэг цэнэглэлтээр 724 орчим км зам туулах боломжтой ажээ. Мөн 0-ээс 62 миль/цаг буюу 100 км/цаг орчим хурдыг 3.2 секундэд авна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр “Type 01” загварын үнэ Их Британид 130,000 фунт стерлинг буюу 172,000 орчим ам.доллароос, АНУ-д 130,500 ам.доллароос эхлэх төлөвтэй байна. Уг үнийн дүн нь “Jaguar”-ийн өмнөх ижил ангиллын загваруудаас мэдэгдэхүйц өндөр түвшин юм.
Маргаантай ребрендингийн дараах шинэ үе “Type 01” загварын нээлт нь “Jaguar” компанийн дүр төрхөө үндсээр нь өөрчилж, бүрэн цахилгаан автомашинд төвлөрөх стратегийн бодит бүтээгдэхүүн болж байна. Тус компани 2024 оны арваннэгдүгээр сард шинэ дүр төрхөө танилцуулахдаа тод өнгийн хувцастай моделиуд бүхий 30 секундийн сурталчилгаа нийтэлсэн ч автомашин болон уламжлалт ягуар муурын логогоо харуулаагүй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан юм. Тухайн үед “X” платформын эзэмшигч Илон Маск “Та нар автомашин зардаг уу” хэмээн асууж байв. Харин “Jaguar” шинэ сурталчилгааныхаа талаар зоримог, хэвшмэл байдлыг эвдсэн өөрчлөлт хийхийг зорьж буйгаа тайлбарлажээ.
Тансаг зэрэглэлийн брэндүүд цахилгаан автомашины эрэлтийг сорьж байна “Jaguar” ганцаараа цахилгаан автомашинд шилжиж буй тансаг зэрэглэлийн үйлдвэрлэгч биш юм. Тухайлбал, Италийн “Ferrari”, Их Британийн “Bentley” компаниуд энэ онд анхны цахилгаан загваруудаа зах зээлд гаргасан бөгөөд үйлдвэрлэгчид өндөр орлоготой хэрэглэгчид цахилгаан автомашинд хэр хэмжээний эрэлт үзүүлэхийг туршиж байна. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэгчид харьцангуй хямд цахилгаан автомашинаар олон улсын зах зээлд байр сууриа тэлж байгаа нь уламжлалт тансаг зэрэглэлийн брэндүүдийг цахилгаан хөдөлгүүр, технологи болон брэндийн үнэ цэнээр ялгарах шаардлагатай болгож байна. “Type 01”-ийн нээлт “Jaguar Land Rover” үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж буй үетэй давхцав. Өнгөрсөн онд кибер халдлагын улмаас компани үйлдвэрлэлээ түр зогсоосон бол шинэ загварын танилцуулгаас нэг сарын өмнө зардлаа бууруулах хөтөлбөрийн хүрээнд 4,000 ажлын байр цомхотгохоор мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ

Jaguar маргаантай ребрендингээс хоёр жилийн дараа бүрэн цахилгаан шинэ загвараа танилцууллаа
Jaguar сошиалд маргаан дагуулсан шинэчлэлийнхээ дараа бүрэн цахилгаан шинэ машинаа гаргаж, чиглэлээ батлав New York хотын арга хэмжээнд Type 01-ийг танилцуулж, Их Британид 130,000 фунт стерлингийн…

General Motors АНУ-ын загварын шугамдаа гибрид нэмэхээр болж, EV-ийн эрэлт саарсанд хурдтай хариулав
General Motors АНУ-ын шугамдаа гибрид загварууд оруулахаар төлөвлөж, эрэлт өөрчлөгдсөнийг дагаж байна Cox Automotive-ын тооцоогоор хоёрдугаар улиралд гибридийн борлуулалт өмнөх оноос 23 хувиар өсөж,…

Өндөр технологитой автомашин нэмэгдэхийн хэрээр бие даасан засварын газруудын зардал огцом өсөв
Өндөр технологитой автомашин олшрох тусам засварын газрууд тоног төхөөрөмжид их зарцуулж, үнэ өсгөж байна.

Остинд Cybercab-аа гаргаснаас хойш Tesla Техаст роботакси үйлчилгээгээ огцом тэлж, өрсөлдөөн ширүүсэв
Tesla Остинд Cybercab-аа арилжааны үйлчилгээнд хурдтай тэлж, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг дахин чиглүүлж байна.

"BYD" цахилгаан автомашины оны эхний найман сарын борлуулалтаараа салбараа тэргүүлжээ
“SNE Research”-ийн мэдээлснээр Хятадын “BYD” компани 1.82 сая цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлж, “Geely”, “Tesla” удаалжээ.

Автомашины үнийн өсөлт, урт хугацаатай зээл нийлээд 'төгсөшгүй автомашины өр'-ийн зангыг чангатгаж байна
Автомашины үнийн өсөлт, сунжирсан хугацаатай зээл нийлж өр нэг машинаас нөгөөд дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байна Edmunds-ын тооцоогоор сөрөг өмч 2015 оны 4,576 ам.