egov.mn

МОНГОЛ-АВСТРИЙН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БНАУ-ЫН ВЕНА ХОТНОО БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

МОНГОЛ-АВСТРИЙН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БНАУ-ЫН ВЕНА ХОТНОО БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Сангийн яамны дэд сайд Андрейс Реахард болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй Вена хотноо уулзаж, хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бодит боломжуудын талаар ярилцав. БНАУ-ын Холбооны сангийн яам 2025 онд АҮЭБЯ-тай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг Холбооны сангийн яаманд зохион байгуулав. Энэхүү уулзалтад хайгуул, геологийн өгөгдөл боловсруулах, уурхайн овоолгыг дахин боловсруулах, уул уурхайн инженерийн зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой Австри Улсын 20 гаруй аж ахуйн нэгж оролцов. Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад хөрөнгө оруулах боломжуудын талаар танилцуулж, ашигт малтмалын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, хөрөнгө оруулагчид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнийг онцлов. МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙГ АВСТРИ УЛСАД СУРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА. Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Австри Улсын Леобений Технологийн их сургуульд (Montan Universität Leoben) Монгол инженерүүдийг сургах, бакалаврын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр орны судлаачид хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс эрдэс баялгаа дотооддоо гүн боловсруулах шатанд шилжиж буй энэ цаг үед зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборуудад ажиллах металлургийн үндэсний инженер, технологичдыг бэлтгэх нь боловсруулах үйлдвэрийн салбарын хамгийн том сорилт болоод байна. Ийнхүү мэргэжлийн хүний нөөцийг Австри Улсад сургаж, бэлтгэх боломж бүрдлээ. Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу тус сургууль Монголын дээд боловсролын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд монгол инженерүүдийг магистрын хөтөлбөртөө Европын оюутнуудын адил сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн сургах юм. Леобений Технологийн их сургууль нь металлурги, баяжуулалт, тойрог эдийн засгийн чиглэлээр Европт эхний тав дугаар байрт эрэмбэлэгддэг шилдэг сургуулиудын нэг бөгөөд Баруун Европын хамгийн өртөг багатай их сургуулийн хотхонтой юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Леобений Технологийн их сургууль металлургийн чиглэлээр Монголд хоёр жил, Австри Улсад үргэлжлүүлэн хоёр жил суралцах хамтарсан хөтөлбөр боловсруулахаар харилцан тохиролцлоо. Санамж бичигт АҮЭБЯ-аас гадна ШУТИС, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөл гарын үсэг зурж, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах
Дараагийн мэдээХудалдаа, хөгжлийн банк Япон, Монголын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Худалдаа, хөгжлийн банк Япон, Монголын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа
Бизнес

Худалдаа, хөгжлийн банк Япон, Монголын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа

БизнесАвтомат

3 мин уншихАвтомат

Watsons, Монос Групп стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Бизнес

Watsons, Монос Групп стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БизнесАвтомат

2 мин уншихАвтомат

Бизнес

SpaceX компани Trump Accounts данс бүрд хувьцаа хандивлана

БизнесАвтомат

1 мин уншихАвтомат