Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг энэ онд шинэчилнэ
Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг зорилтот өрхүүдэд илүү оновчтой хүргэхийн тулд амьжиргааны түвшин тодорхойлох аргачлалыг шинэчилж байна. Ажлын хэсэг шинэ аргачлалын эхний үр дүнг хэлэлцэж, өгөгдлийн чанар, хүртээмж болон бодит нөхцөлтэй нийцлийг цаашид сайжруулахаар болов. Шинэ аргачлалыг турших, үнэлэх, эцэслэн батлуулах ажлыг энэ онд багтаан үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт илүү оновчтой хүргэх зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлалыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Уг ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулж, ээлжит хурлаараа аргачлал шинэчлэх ажлын эхний үр дүнг хэлэлцжээ.
Шинэчлэлийн гол зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг бодит нөхцөлд илүү нийцүүлэн тодорхойлж, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээт өрх, иргэдэд чиглүүлэхэд чиглэж байна.
Аргачлалыг шинэчлэхэд Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон “Дэлхийн банк”-ны зөвлөхүүд хамтран ажиллаж байгаа аж.
Монгол Улс өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалыг анх 2010 онд боловсруулжээ. Уг аргачлалыг 2013, 2016 онд шинэчилсэн бөгөөд одоогоор 2023 онд баталсан хосолмол аргачлалыг ашиглаж байна.
Цаашид ашиглах өгөгдлийн чанар, хүртээмж, хамрах хүрээг нэмэгдүүлэхээс гадна шинэ аргачлалын төслийг бодит нөхцөлд туршиж, үр дүнд нь үнэлгээ хийхээр төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





