С.Бямбацогт УИХ-д суудалтай намуудын дарга нартай Зөвшилцлийн зөвлөл байгууллаа
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Н.Учрал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Н.Номтойбаяр нартай Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.

Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудалтай нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг өнөөдөр (2026.11.24) зохион байгууллаа.
Уулзалтад МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцжээ. С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө ийм зөвлөл байгуулж ажиллана гэж УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдэж байсан юм.
UBN.mn-ийн мэдээлснээр анхны уулзалтаар дараах дөрвөн асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаар тохиролцжээ:
- Шинэ Ерөнхийлөгч сонгогдож ажилдаа орох хүртэл улс орны тогтвортой байдлыг хангаж, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөн үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих.
- Эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах.
- Нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх.
- Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулж, сонгуулийг хуулийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тохиролцох.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 19-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой. Сонгуулийн товыг одоогоор албан ёсоор тогтоогоогүй байна. АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын дараа Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногт товын саналаа оруулж ирнэ гэж ойлгосон гэж хэлсэн бол Шадар сайд Н.Номтойбаяр уулзалтаар товыг хэлэлцээгүй гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа ubn.mn/articles/6b056… Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг
Цааш уншихX дээр үзэхУИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа itoim.mn//a/2026/11/24/…
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





