МАН Г.Занданшатарыг, АН Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үү?
У.Хүрэлсүхийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний сэнтийд хэн залрах вэ гэсэн мэдээлэл нийгмийн анхаарлыг ихэд татаж байна.

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийг чөлөөлөгдсөн өдөр хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ дахь намын бүлгийн гишүүд Их тэнгэрт уулзсан тухай мэдээлэл цацагдав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн тов болон боломжит нэр дэвшигчдийн талаар санал солилцсон аж. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулах хувилбарыг энэ үеэр хэлэлцсэн талаар зарим эх сурвалжид мэдээлжээ.
Эрх баригч намын хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг олон нийтийн санал, судалгаанд тулгуурлан тодруулах хувилбар ч яригдаж байгаа аж.
Энэ нь намын удирдлагын хүрээнд нэр дэвшигчийг шууд тодруулахаас өөр арга зам боловч олон нийтийн санал асуулгыг ямар журмаар зохион байгуулах, үр дүн нь намын албан ёсны шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Боломжит нэр дэвшигчдийн дунд Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэр дурдагджээ.
Тэгвэл Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх магадалал өндөр байгааг эх сурвалжуудад мэдээлээд байна.
Ерөнхийлөгчид нэр дэвших эрх, тавигдах шаардлагыг Үндсэн хууль болон сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулдаг. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль нь зөвхөн шинэ төрийн тэргүүнийг тодруулах үйл явц биш, улс төрийн намуудын нэр дэвшигчээ сонгох дотоод журмын хувьд чухал сорилт болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





