“TRAVESIM.MN” КОМПАНИ ПАРА НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДАД ДАТА СИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Азийн V Пара наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг дэмжих хүрээнд “traveSIM.mn” буюу “Клоуд сольюшнс” ХХК Япон улсад ашиглах 10GB дата бүхий, 15 хоногийн хүчинтэй хугацаатай 98 ширхэг дата симийг үнэ төлбөргүй олголоо. Дата сим хүлээлгэн өгөх арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Арга хэмжээнд ЦХИХХЯ-ны Сайдын зөвлөх С.Оюунбилэг, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав, Монголын Үндэсний Паралимпын Хорооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Б.Ууганхүү болон “Клоуд сольюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэмбэрэл нар оролцов. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэмжлэгээрээ баг, тамирчдын Япон улсад байх хугацааны харилцаа холбооны хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж байна. Мөн цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон түүний салбар, харьяа байгууллагуудтай бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. The post “TRAVESIM.MN” КОМПАНИ ПАРА НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДАД ДАТА СИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Дорнодын Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарч, хамгаалалтын дэглэмд шууд нөлөөлөв Дуудлага 8-ны 11:55-д бүртгэгдэж, 2026.10.

TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю: Хиймэл оюун ойрын жилүүдэд шинжлэх ухааны том нээлтүүдийг түргэсгэнэ
TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю хиймэл оюун шинжлэх ухааны том нээлтийг ойртуулна гэв Тэрбээр Сингапурт болсон DBS Asia Future Forward Conference дээр ирэх 2-3 жилд физик, биотех, хими…

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
“Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал 2026 оны 10 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Бүгд…

Худалдаа хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ шинэчилж, үйлчилгээний тасалдлаас сэргийлэхийг зөвлөлөө
Худалдаа хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ шинэчилж, үйлчилгээний чанараа нэмэгдүүлэхээр боллоо Шинэчлэлийг 10 сарын 16-17-нд шилжих шөнийн 00:00 цагаас 10 сарын 18-19-ний 00:00 хүртэл хийнэ…

Санзайн эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх авто замын шинэчлэлийг эхлүүллээ
Санзайн эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх авто замыг шинэчилж, зорчих нөхцөлийг сайжруулна Тус 1.

Энди Бернхэм: Орос улс Brexit-ийн санал хураалтад оролцсон гэдэгт Их Британи бүрэн итгэлтэй байна
Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм Brexit-д Орос оролцсон гэдэгт засгийн газар итгэлтэй гэж мэдэгдэв.