ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
“Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал 2026 оны 10 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Бүгд…

“Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал 2026 оны 10 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдлаа. Тус хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам (MOIS), Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг (NIA), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Астанагийн Төрийн албаны хаб (ACSH) хамтран зохион байгуулж, Кавказ, Төв Ази, Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 14 улсын төлөөлөгчид, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд оролцов. Хурлаар төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлж буй улс орнуудын бодлого, бодит хэрэглээ, сайн туршлага, хэрэгжилтийн сорилтыг хэлэлцэж, хариуцлагатай, хүртээмжтэй, хүн төвтэй хиймэл оюуны засаглалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Хиймэл оюуныг төрийн байгууллагуудад үр дүнтэй нэвтрүүлэхэд өгөгдлийн чанар, байгууллагын бэлэн байдал, хүний нөөцийн чадавх, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Энэхүү хурал нь хиймэл оюуны засаглал, төрийн үйлчилгээний инновацын чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүллээ. The post ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю: Хиймэл оюун ойрын жилүүдэд шинжлэх ухааны том нээлтүүдийг түргэсгэнэ
TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю хиймэл оюун шинжлэх ухааны том нээлтийг ойртуулна гэв Тэрбээр Сингапурт болсон DBS Asia Future Forward Conference дээр ирэх 2-3 жилд физик, биотех, хими…

Anthropic Claude-д бодит цагийн дашбоард болон анимэйшн бүтээх Dashboards, Motion хэрэгслүүдийг нэвтрүүллээ
Anthropic өгөгдлийн платформ, CRM-тэй холбогдож шинэчлэгддэг дашбоард үүсгэдэг Claude Dashboards, тайлан болон графикийг богино анимэйшн болгодог Claude Motion-ийг бета хувилбараар гаргаж, Docs, Slides, Design хэрэгслүүдийг бүх төлөвлөгөөнд нээлээ.

Microsoft хурдан шийдвэр гаргах зориулалттай Microsoft-Decision-1 загвараа танилцууллаа
Microsoft текст үүсгэхийн оронд урьдчилан тогтоосон сонголт бүрт магадлалын оноо өгдөг Microsoft-Decision-1 загвараа Foundry болон OpenRouter-т гаргалаа. Компанийн мэдээлснээр 36 жишиг тестэд хамгийн өндөр нарийвчлал үзүүлж, GPT-6 Sol-оос 35 дахин хурдан ажилласан.

Microsoft-ийн Сатья Наделла: Дэвшилтэт хиймэл оюунд хүний удирдах “яаралтай тоормос” хэрэгтэй
Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла дэвшилтэт загваруудыг “дотоод эрсдэл” мэт авч үзэж, хязгаарлалт, бие даасан хяналт, мөн эрх бүхий хүн загварыг ажлын явцад зогсоож чадах “яаралтай тоормос”-той байх ёстой гэж уриалав.

Amazon хиймэл оюуны стартап Decart-ыг ойролцоогоор 7 тэрбум ам.доллараар худалдан авах яриа хэлэлцээ хийж байна — WSJ
The Wall Street Journal-ийн мэдээлснээр Amazon бодит цагийн видео засварлах болон робот, автомат жолоодлогын симуляцийн загвар хөгжүүлдэг Decart-ыг 7 орчим тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлэлцэж байна. Decart-ын үнэлгээ тавдугаар сард бараг 4 тэрбум ам.доллар байжээ.

Хиймэл оюуны аюулгүй байдлын үнэлгээчдийг Anthropic, OpenAI аврах хүч болгон дуудаж эхэллээ
Anthropic, OpenAI гуравдагч талын үнэлгээчдийг илүү гүн суулгах алхам хийж, салбарын итгэлийг хамгаалахад анхаарч байна OpenAI гурав ажилтнаа мэдрэмтгий мэдээлэлтэй харьцсан бодлого зөрчсөн гэж халж,…