Улаанбаатарт гарааны бизнесийн хотхон байгуулна
Төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Хотхонд дундын оффис, лаборатори, нетворкинг танхим бүхий инновацын дэд бүтэц байгуулна.

Улаанбаатар хотод гарааны бизнесүүдэд зориулсан дундын оффис, лаборатори, нетворкинг танхим бүхий инновацын хотхон байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Бизнес инновацын газар БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн буюу KISED-тэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна. Төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаанд санхүүжүүлэх юм.
Төслийн хүрээнд гарааны бизнесүүд хамтран ажиллах дундын оффис, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон туршилтад ашиглах лаборатори, хөрөнгө оруулагч болон бусад оролцогчтой холбогдох нетворкинг орчин бүхий нэгдсэн дэд бүтэц байгуулахаар төлөвлөжээ.
Мөн гарааны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, БНСУ-д хэрэгжиж буй хурдасгуур хөтөлбөрүүдийн туршлагыг нутагшуулах чиглэлээр ажиллана. Түүнчлэн дотоодын стартапуудын чадавхыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Төслийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд болон холбогдох албаныхан БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнгийн Дэлхийн хамтын ажиллагааны газрын дарга Чвэ Ёл Сү, “ODA” төслийн ахлах менежер Ким Дун У нартай уулзаж, хэрэгжилтийн төлөвлөгөө болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Нийслэлийн зүгээс уг төсөл нь технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, гарааны бизнесийн тоог нэмэгдүүлэх, залуучуудад өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгох боломжтой гэж үзэж байна.
Холбоотой мэдээ


Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяыг давах төлөвтэй байна
Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяас давж, өмнөх оноос 44 хувиар өсөх төлөвтэй байна. Оны эхний найман сард гадаад борлуулалт 51 хувиар өсөж, 7.

КАРЕК-ийн Бизнес форум: Монголын стартап компаниуд, хиймэл оюун, худалдааны коридор ба хөрөнгө оруулалтыг онцоллоо
Тус форумын хоёр дахь өдөр Монголын гарааны компаниуд, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, хиймэл оюуны бэлэн байдал болон эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг хэлэлцлээ.


2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг 10 дугаар сарын 2 хүртэл сунгав
2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг сунгаснаар хэрэглэгчид яаралтай амжих боломжтой боллоо.

Амжилтаа бардамнал мэт сонсогдуулахгүйгээр зөв ойлгуулах дөрвөн арга
Албан тушаал ахих тусам хийсэн ажлынхаа үнэ цэнийг удирдлагад ойлгуулахын зэрэгцээ багийн хувь нэмрийг зөв үнэлэх шаардлага нэмэгддэг.