egov.mn

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 2-нд баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.

This story was prepared automatically by software.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 2-нд баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.

Дараагийн холбогдох хуулиудын шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газраас Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг (2026.11.05) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Чөлөөлье” дөрвөн тулгуурт үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчийн реформд зангилагдаж байгааг онцлоод ТӨК-ийн засаглал, хяналтыг сайжруулах, оновчтой болгох нь зүйтэй гэдэгт улс төрийн намууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийт нэг зүгт харж, нэгдсэн ойлголттой байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг тодотголоо.

Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттайгаар 2027-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахимжуулж, хяналт, хариуцлагыг сайжруулах олон өөрчлөлт багтсан байна.

Тус хэлэлцүүлэгт “Төрийн өмчийн өмчлөлийн бодлогын төсөл”-ийн танилцуулгыг ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан ба хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр Сангийн дэд сайд Б.Хулан, “ТӨК-иудын өмчлөлийн бодлого боловсруулах олон улсын туршлага” сэдвээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх Бачу Сорана нар тус тус танилцуулга хийж, салбар хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон ажиллалаа. Төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцож, санал солилцлоо.

Share
Next storyMIT tests flat superconducting magnet designed to simplify next-gen fusion reactors
Newsletter

Get the latest news delivered to your inbox.

Related articles