АХБ-тай $450 сая хүртэлх санхүүжилтийн хөтөлбөрийг зөвшилцөхийг дэмжлээ
Үүнээс 200 сая ам.доллар нь төсвийн дэмжлэгийн зээл бол 250 сая ам.доллар хүртэлх хэсгийг болзошгүй гамшгийн үед ашиглахаар төлөвлөжээ. Зээлийн үндсэн хугацааг 15 жилээр тогтоож, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөл төсөлд багтсан байна. Санхүүжилтийг бүрэн ашиглавал Засгийн газрын өр 2026 онд ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэх төсөөлөл гарчээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо лхагва гарагт Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулахаар төлөвлөж буй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжлээ.
Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд УИХ-д хүргүүлсэн уг төсөлд нийт 450 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн боломжийг тусгасан байна. Үүнээс 200 сая ам.доллар нь төсвийн дэмжлэгийн зээл бол 250 сая ам.доллар хүртэлх хэсгийг болзошгүй гамшгийн үед ашиглах зээлийн шугам хэлбэрээр байгуулахаар төлөвлөжээ.
Зээлийн үндсэн хугацааг 15 жилээр тогтоож, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөл төсөлд багтсан байна. Болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугам нь онцгой нөхцөл үүсэхэд санхүүжилтийг богино хугацаанд татах боломж бүрдүүлэх зорилготой.
Харин хоёр төрлийн эх үүсвэрийг бүрэн ашигласан тохиолдолд Засгийн газрын өрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байв. Сангийн яамны танилцуулгад санхүүжилтийг бүрэн ашиглавал Засгийн газрын өр 2026 онд ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэх төсөөллийг дурджээ.
Ингэснээр богино хугацаанд төсөв болон онцгой нөхцөлд шаардлагатай эх үүсвэр татах боломж нэмэгдэх хэдий ч дунд хугацаанд өрийн үйлчилгээний зардал, өрийн удирдлагыг зэрэг тооцох шаардлагатай болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр болзошгүй гамшгийн ангилалд ямар эрсдэлийг хамруулах талаар мөн санал гарчээ. Тухайлбал, түлш, шатахууны хомсдол болон инфляцыг зээлийн шугам ашиглах нөхцөлд нэмж тусгах боломжийг авч үзэх шаардлагатай гэж зарим гишүүн үзсэн байна. Ингэснээр санхүүжилтийг зөвхөн байгалийн гамшиг бус эдийн засгийн шинжтэй огцом эрсдэлийн үед ашиглах боломжийн хүрээ тэлэх асуудал яригдаж байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд 32 гишүүнээс 17 нь оролцож, ирц 53.1 хувьтай байв. Санал хураалтад оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг зөвшилцөхийг дэмжсэнээр санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Ингэснээр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг дараагийн шатанд үргэлжилнэ.
Мөн тус хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ

Том зураглал: Европын Холбоо Канадтай "онцгой түншлэл" байгуулах саналд болгоомжтой хандсаар байна
Канад ЕХ-той эдийн засаг, геополитикийн харилцаагаа гүнзгийрүүлэх санал дэвшүүлсэн ч ЕХ-ны хэд хэдэн улс Канадад худалдааны тусгай нөхцөл олгоход болгоомжтой хандаж байна. Канад, ЕХ-ны чөлөөт худалдааны "CETA" хэлэлцээр 2017 оноос түр хэрэгжиж байгаа ч үүнийг Франц, Итали тэргүүтэй 10 улс одоог хүртэл бүрэн соёрхон батлаагүй байна. Талууд батлан хамгаалал, чухал ашигт малтмал болон дижитал худалдааны салбарт түншлэлээ өргөжүүлэх боломжийг хэлэлцэж буй ба аравдугаар сарын сүүлээр Монреальд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа. 10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж цаашид нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна.

Их Британийн инфляц наймдугаар сард 3.1 хувьд хүрч, өмнөх сарын 2.9 хувиас эрчимжлээ
Үүнд бензин болон дизелийн үнэ огцом нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлон нөлөөлжээ. Ингэснээр инфляц гуравдугаар сараас хойш анх удаа 3 хувийн босгыг давлаа. Төрөөс зохицуулдаг эрчим хүчний үнийн дээд хязгаар нэмэгдсэн нь өрхийн зардалд нөлөөлсөөр байна.

Эдийн засгийн байнгын хороо Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг зөвшилцөхийг дэмжлээ. Хөтөлбөрөөр 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая ам.доллар хүртэлх гамшгийн зээлийн шугам байгуулна. Санхүүжилт батлагдвал онцгой нөхцөлд мөнгөжилт түргэсч, өрийн түвшинтэй холбоотой анхаарал дагуулна.

Монголбанк: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлбэл инфляц оны төгсгөлд 0.7%-аар нэмэгдэж болзошгүй
2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулж, хэмжээ болон үе шатыг нь бодолцох шаардлагатай гэж Монголбанк үзэж байна Мөн цалин, тэтгэврийн нэмэгдлээс шалтгаалж инфляци энэ онд 0.7 хувь, ирэх онд 1-ээс дээш нэгж хувиар өсөх магадлалтай гэж төсөөлжээ Инфляцийн дарамт нэмэгдвэл Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах бөгөөд энэ нь бизнесийн зээл, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна

Энэтхэгт дижитал төлбөр өссөн ч бэлэн мөнгөний эрэлт буурахгүй байна
Энэтхэгийн нөөцийн банк 176 тэрбум дэвсгэртийг эргэлтэд байлгаж, жил бүр 28–30 тэрбумыг шинээр хэвлэн, ойролцоогоор 21 тэрбумыг татдаг. Бэлэн болон бэлэн бус төлбөр өндөр түвшинд өсч байгаа нь төв банкны бэлэн мөнгөний нийлүүлэлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэрэгцээг урьдчилан тооцоход хүндрэл учруулж байна. Шинжээчид хэрэглэгч нууцлал болон ашиглахад хялбар байдлаас шалтгаалан бэлэн мөнгийг илүүд үздэгийг онцолжээ.