egov.mn
НийгэмАвтомат

“Цахим дээрэлхэлтээс сэтгийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд гаргасан судалгаагаар манай улсын 9-12 насны хүүхдийн гуравны нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн бол 13-17 насны өсвөр үеийнхний хувьд энэ…

Хуваалцах
“Цахим дээрэлхэлтээс сэтгийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд гаргасан судалгаагаар манай улсын 9-12 насны хүүхдийн гуравны нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн бол 13-17 насны өсвөр үеийнхний хувьд энэ үзүүлэлт маш өндөр буюу 51.3 хувьд хүрсэн байна. Мөн улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 1135, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсны дотор үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл ирснээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Судалгааны үр дүн болон хүүхдийн дунд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэгнээ цахимаар дээрэлхэх байдал өсөх эрсдэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан хүүхэд, өсвөр үеийнхэнд аюулгүй, эерэг цахим орчныг бүрдүүлэх, тэднийг цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлагаар хангах зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяныг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний хооронд зохион байгуулахаар эхлүүлж байна. Энэхүү аян нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө – За бол, Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, чиглэлээр авч буй арга хэмжээ бөгөөд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ. Аяны хүрээнд 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 210 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар нь өөрсдийн ажиллаж, амьдарч буй аймаг, сум, дүүрэг, орон нутагтаа сургалтын агуулгыг цааш түгээн дэлгэрүүлж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтнуудад заах юм. Ингэснээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг орон даяар, өргөн хүрээнд түгээх ач холбогдолтой. Хүүхэд бол манай улсын ирээдүй, үндэсний баялаг мөн. Тэднийг цахим орчны эрсдэлээс хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын олон нийтийн хамтын үүрэг, хариуцлага юм. The post “Цахим дээрэлхэлтээс сэтгийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ. first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

Нетаньяхугийн НҮБ-д хэлэх үг АНУ дахь маш товч айлчлалтай давхцаж, Цагаан ордонтой уулзалтгүй өнгөрч мэднэ
Нийгэм

Нетаньяхугийн НҮБ-д хэлэх үг АНУ дахь маш товч айлчлалтай давхцаж, Цагаан ордонтой уулзалтгүй өнгөрч мэднэ

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху НҮБ-ын индрээс үг хэлэхээр Нью-Йорк хотод маш богино хугацаанд очихоор болж, улс төрийн дохио болж байна.

2 мин унших
Трамп, Ши хоёр хиймэл оюуны ирээдүйн асуудлаар сөргөлдөх өндөр эрсдэлтэй уулзалтад бэлдэж байна
Нийгэм

Трамп, Ши хоёр хиймэл оюуны ирээдүйн асуудлаар сөргөлдөх өндөр эрсдэлтэй уулзалтад бэлдэж байна

Трамп, Ши хоёрын уулзалт худалдаа, хиймэл оюун, Ираны дайны асуудлыг зэрэг багтааж, геополитикийн эрсдэлийг өсгөж байна Пүрэв гарагт Цагаан ордон тэднийг хүлээн авч, Роуз гарден дахь цэргийн үзлэг…

2 мин унших
Дани Оросын гибрид дайралт ойрын саруудад идэвхжинэ гэж анхааруулав
Нийгэм

Дани Оросын гибрид дайралт ойрын саруудад идэвхжинэ гэж анхааруулав

Данийн тагнуулын байгууллага Орос ойрын саруудад гибрид дайралтаа нэмэгдүүлнэ гэж шинэ үнэлгээндээ сануулав Тэдний өргөн барьсан үнэлгээгээр Орос барууны орнууд, НАТО-гийн эсрэг халдлагын давтамжаа…

2 мин унших
Улсын Их Хурлын цахим платформын шинэчлэл урагшилж, мэдээллийн ил тод байдлыг бодит ажил болгох зорилт тавив
Нийгэм

Улсын Их Хурлын цахим платформын шинэчлэл урагшилж, мэдээллийн ил тод байдлыг бодит ажил болгох зорилт тавив

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цахим платформын шинэчлэлийн явцтай танилцаж, ил тод байдлыг онцлов Шинэчлэлээр гишүүдийн ирц, санал хураалтын дүн, байнгын хороодын ажил, хуулийн төслийн мэдээллийг…

2 мин унших
“Цахим дээрэлхэлтээс сэтгийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ. | egov.mn